Coca Cola компани өнгөрсөн жилээс эхлэн зарим зах зээлд ногоон Кола ундаа гаргаж эхэлжээ.
Гадна шошго нь ногоон өнгөтэй энэ ундаа нь ердийн ундаанаасаа хоёр дахин бага илчлэгтэй. Нэр нь "Coca Cola Life". Ердийн 330мл ундаа 139 калори илчлэг агуулдаг бол шинэ ундаа нь 89 калори илчлэгтэй.
Өнгөрсөн жил Аргентин, Чилийн зах зээлд гаргасан бол өнгөрөгч долоо хоногт Их Британид худалдаалж эхэлжээ.Ирэх намраас АНУ-д гарах гэнэ.
Дундаж илчлэгтэй ундаа таашаадаг зах зээлийн хэсэгт зориулж гаргасан бүтээгдэхүүн юм.
Гэхдээ энэ нь тэдний анхны бүтээгдэхүүн биш. Анх 2004 онд ийм дундаж илчлэгтэй "C2" нэртэй ундаа гаргаж байсан ч амжилт ололгүй 2007 оноос зогсоосон билээ.
Яг тэр үед гол өрсөлдөгч Pepsi компани мөн Edge нэртэй ижил бүтээгдэхүүн гаргасан боловч мөн ижил хугацаанд үйлдвэрлэхээ зогсоосон юм.
Coca Cola компани энэ ундаагаа цаашид өөр олон зах зээлүүдэд гаргах төлөвлөгөөтэй гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!