ОХУ-ын 1998 оны мисс, тухайн жилийн “Ертөнцийн мисс” уралдааны хагас шигшээд шалгарч шуугиулж байгаад АНУ-д ногоон картаар гарсан, хожим хар тамхи болон дэлгүүрээс хувцас хулгайлсан хэргээр ял эдэлж байсан Анна Маловаг Манхэттэний шүүгч суллажээ.
Бүсгүй бүх буруугаа хүлээж буйн зэрэгцээ сайтар хүмүүжсэн дахиж ийм үйлдэл гаргахгүй гэдэгт итгэж байгаа тул шоронгоос суллаж байгаа гэж хэлсэн байна.
Шүүгч эмэгтэйд “Хэрвээ та бас л ямар нэг алдаа гаргавал дахин миний өмнө зогсох болно. Ийм байдалд орохгүйн тулд хичээгээрэй” гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!