Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

"ТЭЦ-V барих ажлын гэрээг энэ сард багтаан үзэглэнэ"

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

ДЦС-III ТӨХК-ийн 50МВт-ын өргөтгөлийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэхүү арга хэмжээний үеэр Эрчим хүчний сайд М.Сономпил салбартаа хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын тухай дурдлаа. 

Тэрбээр хэлэхдээ "Эрчим хүчний салбар жилийн жилд алдагдалтай ажиллаж буйг Шинэчлэлийн Засгийн газар анзаарч, 2012 онд Эрчим хүчний яамыг шинээр үүсгэн байгуулсан.
Мөн өнгөрсөн жилийг бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, энэ хүрээнд эрчим хүчний эх үүсвэрүүдийн өргөтгөл, шинэчлэлийн ажлуудыг хийж, эхнээсээ ашиглалтад орлоо.

Түүнчлэн бид IV цахилгаан станцын 120 МВт-ын өргөтгөлийг ирэх аравдугаар сард хүлээж авна. Мөн Нийслэлийн зүүн бүсийг дулаанаар хангах 300MBт-ын хүчин чадалтай “Амгалан” дулааны станц ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орох төдийгүй Дулааны V станцын гэрээг энэ сард багтаан үзэглэх болно" гэсэн юм.