Одоогоос яг хоёр сарын өмнө исламын шашны хэт даврагсдын Боко Харам бүлэглэл Нигерийн хойд бүсийн дунд сургуулиас 200 гаруй охидыг хулгайлж одсон билээ.
Охидыг суллах ажиллагаанд Нигерийн засгийн газар болон АНУ тэргүүтэй улсууд оролцож байгаа ч өнөөг хүртэл үр дүнд хүрсэнгүй.
Харин саяхны авсан мэдээллээр охидыг аврах найдалага тасарсан бололтой.
Учир нь исламын дайчид тэднийг 40-50 бүлэг болгон хувааж тараан байрлуулсан байгаа ба хэрвээ аль нэг бүлэг нь аврагдвал үлдсэн хэсэгт буй охидыг бүгдийг нь ална гэж заналхийлж байгаа юм байна.
Мөн энэ үед Ирак дайны нөхцөлд шилжсэн тул олон улсын анхаарал Нигерийг орхиод байгаа юм. Байдал нэгэнт ийм болсон тул Нигерийн ерөнхийлөгч Гудлак Жонатан Боко Харам бүлгийг устгах тал дээр гадны улс орнуудын дэмжлэгийг авахыг хичээж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!