ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Оператор компаниа солихдоо утасны дугаартайгаа шилжиж болох нь

ikon.mn
2014 оны 6 сарын 16
iKon.MN

- Засгийн газрын хуралдааны шийдвэр -

Хэрэглэгчид дугаартайгаа үүрэн холбоо хооронд шилжих үйлчилгээг нэвтрүүлэх хуулийн төслийг Засгийн газрын өнгөрсөн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Ингэснээр цахилгаан холбоо үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлээс гарч бусад цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид бүртгүүлэн хэрэглэгч болох үедээ одоогийн ашиглаж буй дугаараа шилжүүлэн хэрэглэх боломж бүрдэх юм.

Үүрэн холбооны хэрэглэгч нь үйлчилгээ эрхлэгчийг чөлөөтэй сонгох боломжтой боловч өмнө ашиглаж байсан дугаараа зайлшгүй солих шаардлагатай болдог. Харин дугаартайгаа шилжих үйлчилгээ нэвтэрснээр энэ асуудлыг шийдвэрлэх боломжийг олгоно.

Ингэснээр оператор компаниа сольж байгаа хэрэглэгч бусдад дугаараа шинээр хэлэх, нэрийн хуудсаа солих үйлдлийг хийхгүй, ирж буй дуудлагыг алдахгүй зэрэг давуу талтай болох аж.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа учраас аливаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлагагүй гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
71 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг