Танд цаг байвал Facebook-ын нүүр зурагнуудыг нэг дор үзэж болохоор болжээ. Гэхдээ зураг нэг бүрээр нь үзэхийн тулд таньд 36 жилийн хугацаа шаардлагатай.
Технологийн мэргэжилтэн Наталиа Рохас (Natalia Rojas) Facebook-ын бүх profile зурагнуудыг цаг хугацааны дарааллаар нь нэгтгэж харуулдаг Faces of Facebook сайт бүтээжээ.
Зургийн цуваа нь Марк Зукербергээс эхэлдэг бөгөөд нийтдээ 1.2 тэрбумд хүрээд байгаа юм байна. Facebook-т хүн нэмэгдэх бүрт зураг нь нэмэгддэг аж.
Та өөрийн Facebook account-аар нэвтэрч ороод өөрийгөө хэд дүгээрт явааг харж болно.
Заавар:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!