• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн саналыг ойшоохгүй байгаа асуудал биш

Б.Даваатогтох, Өдрийн шуудан
2014 оны 6 сарын 10
Өдрийн шуудан
Зураг зураг
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат

Эдийн засгийг идэвхижүүлэх 100 хоногийн хүрээнд зарим хуулийн төслүүдийг УИХ-аар яаралтай хэлэлцэн батлах ёстой гэж Ардчилсан намын бүлэг үзжээ.

Энэхүү жагсаалтад Ашигт малтмалын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, НӨАТ-ын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиуд багтжээ.

Харин Засгийн газраас яаралтай өргөн мэдүүлэх хуулийн төслийн жагсаалтад Тусгай зөвшөөрлийн тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хуулиуд багтаж байгааг бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлж байна.

Энэ үеэр булгийн дарга Д.Эрдэнэбатаас дараах зуйлийг тодруулсан юм.

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын албан тушаалд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарш Ш.Түвдэндоржийг томилуулах бүлгийн байр суурь хэвээр үү?

-УИХ дахь АН-ын байр суурь өөрчлөгдөөгүй. Энэ долоо хоногт буюу маргаашнаас (өнөөдөр) Байнгын хороогоор
хэлэлцэж эхэлнэ.

-УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг сайдад нэр дэвшүүлэх нь зарчмын хувьд буруу хэмээн Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлсэн. Гэтэл эрх баригч хүчин Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авсангүй?

-Өнгөрсөн хугацаанд бид дан, давхар дээл гэж их ярилаа. Ерөнхийлөгчийн саналыг хүндэтгэхгүй, ойшоохгүй байгаа асуудал угаасаа биш. Монгол Улс ямар Үндсэн хуультай, түүнийгээ дагалдаж ямар органик хуультай тэр хүрээндээ асуудлыг тавьж байгаа.

УИХ дахь АН-ын бүлэг “Давхар дээл”-ийн асуудалд байр сууриа хатуу илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн байр суурийг бид “Дан, давхар дээлийг 2016 оны сонгуулийн дараа шийдье” гэж ойлгодог. Үүнийг бид өнөөдөр ч дэмжиж байгаа. Тийм учраас Сонгуулийн тухай хуулийг ярихдаа нийгэмд илүү ойлгомжтой болгохын тулд 2016 оны Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн УИХ-тайгаа яаж зөв зохицох вэ гэдэг эрүүл шийдлийг хайсан нэмэлт өөрчлөлтийг хийж болно.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг