ҮХАА-н сайд Х.Баттулга албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байгаа билээ. Түүний орны хүнийг томилох асуудал олны анхаарлын төвд байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох асуудлаар зөвшилцөхийг хүссэн албан бичиг Ерөнхийлөгчид илгээсний хариуг ирүүлжээ.
Ерөнхийлөгчөөс ирүүлсэн албан бичигт:
“Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хоорондын эрх үүрэг, хариуцлага, хяналтын тогтолцоог тодорхой болгож хэрэгжүүлэх ажлыг энэхүү томилгооноос эхлэх боломжтой.
Үүний учир Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалд УИХ-ын гишүүний өндөр албан тушаалд ажиллаж байгаа хүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй.
Иймд Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүнийг томилох Таны саналыг татгалзаж байна. Монголын төрд бий болсон дээрх шаардлага, сургамж, боломжийг харгалзан Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналаа дахин зөвшилцөхийг хүсье” гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!