Жил бүрийн зургаадугаар сарын 1-нд тохиодог Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Чингисийн талбайд тайз засал, декораци, талбайн чимэглэлийн хувьд онцлогтойгоор зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хүүхдийн баярын албан ёсны арга хэмжээ зургаадугаар сарын 1-нд 11:00 цагаас эхэлнэ.
Тодруулбал, Чингисийн талбайн баруун талд буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд хэсэгт тайзыг байрлахаар зураг гарсан бөгөөд тайз нь хүүхдийн баярыг илтгэхүйц онцлогтой, талбайг тойруулан 12 жилийн амьтдыг байрлуулахаар болжээ.
12 жилийн амьтад бүр дээр өртөө удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж, уралдаан тэмцээн зохион байгуулах юм байна. Мөн Жангарын баатруудыг талбайн төв хэсэгт Сүхбаатарын хөшөөний баруун, хойд, өмнөд талд байрлуулна.
Чингисийн талбайд зохион байгуулах хүүхдийн баярт
Баяртаа хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд Бонгын найзууд, Диснейн найзуудтай хамт зургаа авхуулах боломжтой.
Хүүхдийн баярын албан ёсны арга хэмжээ зургаадугаар сарын 1-нд 11:00 цагаас эхэлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!