Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпийн гудамжны уулзваруудыг түр хааж, ус зайлуулах шугамын ажил хийнэ

ikon.mn
2014 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Олилмпийн гудамжны авто замын зорчих хэсгийн зүүн талаар хийх буй борооны ус зайлуулах шугамын ажлын хүрээнд:

- Элчингийн гудамжны уулзварыг тавдугаар сарын 23-24-нд шилжих шөнө

- Дамдинсүрэнгийн гудамжны уулзварыг тавдугаар сарын 24-25-нд шилжих шөнө

- Дээрх уулзваруудын хоорондох орон сууцны хороолол руу орсон орц гарцыг тавдугаар сарын 25-26-нд шилжих шөнө тус тус хааж, шугам сүлжээний ажил хийж гүйцэтгэхээр болжээ.

Олимпийн гудамж бол Гадаад харилцааны яамнаас Хүүхдийн паркийн зүүн талаар Замын Цагдаагийн газрын уулзвар хүрэх 1 км авто зам юм.

Уг ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр Нийтийн үйлчилгээний "Улаанбаатар нэгтгэл" гүйцэтгэж байна.