Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Автобусны зарим зогсоолын байршлыг өөрчилжээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны зарим зогсоолыг өөрчлөх, шилжүүлж шинэчлэхээр болсон билээ.

Энэ ажлууд хийгдсэн байна. Энэ сарын 24-нөөс эхлэн иргэд доорх зогсоолуудаас автобусандаа суух нь.

- Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн чиглэлдээ Улаанбаатар их дэлгүүрийн болон Хүнсний 20 дугаар дэлгүүрийн буудлуудыг нэгтгэж Улсын их дэлгүүрийн баруун урд талд автобусны буудал барьжээ.

- “Хүч” бөөний төвийн урд талын зогсоолыг шилжүүлэн хуучин нэрээр ХААЯ-ны урд аваачсан байна.

- Баруун 4 замын зогсоолын зүүнээс баруун чиглэлдээ тууш үйлчилдэг хуучин зогсоолыг шинэчэлсэн байна.

- Баруун 4 замаар 3,4 дүгээр хороолол руу эргэдэг чиглэлийн автобуснууд “Рамада” зочид буудлын баруун талд шинээр барьсан зогсоолоос иргэдэд үйлчлэхээр болжээ.