Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Орчлон" сургуулийн урдах замыг маргаашаас эхлэн НЭГ сар хаана

ikon.mn
2014 оны 5 сарын 22
iKon.MN

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх Бээжингийн гудамжны замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлсэн.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Бээжин констракшн инженеринг групп, туслан гүйцтэтгэчээр Дүүрэн трейд ХХК, ЧММ ХХК-ийн түншлэл ажиллаж байна. 

Энэхүү ажлын хүрээнд Орчлон сургуулийн урд зам буюу залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөний орчмын 200 метр замын зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнүүдийг энэ сарын 23-ны 23:00 цагаас эхлэн нэг сарын хугацаатай хаахаар болжээ.

Ингэснээр шинээр барих гүүрийн далангийн тулц, ханын ажлыг гүйцэтгэх аж.

Энэ хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэгдүгээр эгнээгээр хэвийн зорчуулах юм байна.