Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын зөвшөөрлийг гурван хүний гарын үсгээр олгоно

Т.Далай
2014 оны 5 сарын 22
Зууны мэдээ
Барилгын зөвшөөрлийг гурван хүний гарын үсгээр олгоно

Барилга барих газрын эрх олгох, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас танилцууллаа.

Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих зориулалтаар газар олгох, энэ салбарынхны хүлээх үүрэг хариуцлагыг тусгайлан зааж өгснөөс гадна хориглох зүйлсийг ч тусгажээ.

Мөн иргэдийн хүсэлт, саналыг шийдвэрлэх хугацааг нарийн тогтоожээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрхийг иргэнд олгохдоо заавал Газрын тухай хуулийн дагуу дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтаар олгоно.

Хэрвээ энэ заалтыг зөрчвөл нийслэлийн Засаг даргыг албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно гэж заасан байна. Мөн зөрчилтэй барилгад техникийн нөхцөл олгосон албан тушаалтныг ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авна гэлээ.

Өмнө барилга эхлүүлэх зөвшөөрөл авах гэж бараг гурав дөрвөн cap болж 21 хүний гарын үсэг цуглуулдаг байжээ. Харин энэ журмаар гарын үсэг зурах хүний тоо гурав болж, хугацааг 14 хоногт багтаан шийдвэрлэхээр тусгажээ.

Зураг