Монгол Улсын тэргүүн хатагтай, “Итгэл хавдаргүй Монгол” үндэсний сангийн тэргүүн Х.Болормаа Завхан аймагт зочилж, аймгийн нэгдсэн эмнэлэгт “Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тасаг" нээх үйл ажиллагаанд оролцжээ.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд төдийгүй Монгол Улсын хүн амын дунд хорт хавдрын өвчлөл өсч, улмаар залуужин хорт хавдрын шалгаант нас баралт нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болоод байгаа нь төрийн болон төрийн бус байгууллага, эрүүл мэндийн салбарын анхаарах асуудлын нэг болж байгаа билээ.
Тухайлбал, Монгол Улсад 2013 оны байдлаар шинээр 5252 хүн хавдрын өвчлөлд бүртгэгдэж, 12436 хүн хяналтанд байгаа бол Завхан аймагт сүүлийн гурван жилд шинээр 440 хүн өвчилж, одоогийн байдлаар 348 хүн хавдрын өвчтэй, хяналтанд байна.
Завхан аймагт сүүлийн гурван жилд шинээр 440 хүн хавдраар өвчилжээ.
Иймд хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний тасаг байгуулах тухай Эрүүл мэндийн сайдын 2010 оны 292-р тушаал, 2013 оны 344-р тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн салбарт сэтгэлд нийцсэн найман үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлийг эрхэм болгон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрүүл мэнд эрс шинчлэл” дэд хөтөлбөр боловсруулж, аймгийн эдийн засаг нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 200 сая төгрөгийн санхүүжилтийг хийж буй аж.
Энэ ажлын хүрээнд хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тасгийн байранд засвар үйлчилгээ хийж, нэн шаардлагатай зарим эд хогшил тоног төхөөрөмжөөр тохижуулсан байна.
Мөн “Итгэл хавдаргүй Монгол” үндэсний сан хоёр үйлдэлтэй функцональор, эмнэлэгийн ор, хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат, өвчтөн хянадаг монитор аппарат, дуслын автомат шахуурга пами, телевизор, хөргөгч, даралтны аппарат, эмийн тэргэнцэр, сувилагчийн шкаф зэрэг 10 нэр төрлийн 24 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэн хөнгөвчлөх тусламж үйлчилгээний хоёр өрөөг иж бүрэн тохижуулж дэмжлэг үзүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!