Тайваний CtiTV телевизийн хөтлөгч Эрик Ши өнгөрсөн Пүрэв гарагт гэртээ амиа хорлож нас барсан нь олджээ.
Гэтэл түүний хамтран зүтгэгч өөр нэг хөтлөгч бүсгүй огт мэдээгүй байж байгаад эфирт энэ тухай мэдээ уншиж байхдаа анх удаа мэдсэн байна.
Тэр мэдээний туршид биеэ маш сайн барьж үүргээ гүйцэтгэсэн боловч түүний царайны өнгө, дуу хоолойноос эмгэнэл гашуудлын шинж илэрхий харагдаж байлаа.
Ийнхүү олон мянган үзэгч санамсаргүй энэ эмгэнэлтэй үйл явдлын гэрч болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!