Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын АЛБАН ЁСНЫ ДУУ мэндэллээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 5 сарын 17
iKon.MN

Ирэх сард Бразилд болох Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны сүлд дууны клип дөнгөж сая гарчээ.

Нэр нь "We are the One (Ole Ola)".

Рэппер Питбулл, Женифер Лопес нар голлож Бразилийн дуучин Клаудиа Лэйтте оролцсон байна.

Хүмүүс бүжиглэж, Питбулл үглэж дуулж, эргэн тойронд нь хагас нүцгэн бүсгүйчүүд хүрээлсэн энэ видеог байдаг л нэг Питбуллын клип байна гэж хүмүүс шүүмжилж эхэлжээ.

Женифер Лопесын оролцоо ч бага байна. Түүнийг үсээ янзлуулж, нүүр амаа будуулахдаа гаргасан цаг энэ клипэнд зураг авхуулахаас хамаагүй урт байсан нь эргэлзээгүй гэцгээж байгаа юм.

Шакирагийн дуулсан 2010 оны дэлхийн аваргийн дуу "Waka Waka"-г аль ч талаараа гүйцэхгүй болсон байна гэж хүмүүс дүгнэж байна.

Харин танд таалагдаж байна уу?

Харин энэ бол Шакирагийн алдарт "Waka Waka"