УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын талаар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн долоо хоногт “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол батлагдсан.
Үүнтэй холбогуудан эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт 70 гаруй ажил хийхээр төлөвлөөд байгаа аж.
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт хийх 70 гаруй ажлыг 6 бүлэгт хувааж үзсэн байна. Ингэхдээ
- Бизнес эрхлэгчдийг дэмжих
- Уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
- Барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх
- Аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх
- Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
- Төсөв, мөнгөний бодлогын хүрээнд дор дурдсан ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
1. Бизнес эрхлэгчдийг дэмжих
- Дотоод үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмын лизингийн үйлчилгээ бий болгох
- Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг жигдрүүлж, эрчимжүүлэх
- Бизнес эрхлэгчдийг дэмжих, барилга, замын чанар сайжруулах чиглэлээр тендерийн хуульд өөрчлөлт оруулах
- Төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжүүдийг эзэнжүүлэх хөтөлбөр боловсруулж УИХ-д өргөн барих
- Төрийн шаардлагагүй хяналт, шалгалтыг зогсоож, бизнес эрхлэгчдэд зөвлөмж өгөх
- Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцлийг бүрдүүлэх
- Зээлийн үндэсний даатгалын корпораци байгуулах
- Өмчлөх эрхийн тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэх
- Үндэсний үйлдвэр, дотоодын аж ахуйн нэгжийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор үйл ажиллагааны өртөг зардлыг нэмэгдүүлж буй хүчин зүйлсийг бууруулах зээл, зээлийн даатгалд хамруулах болон гадаад дотоодын үнэт цаасны зах зээлд оролцоход дэмжлэг үзүүлэх
- Эдийн засгийг эрчимжүүлэхэд учирч байгаа бэрхшээл, хүнд суртлыг “11-11 төв”-д хүлээн авч, шуурхай арга хэмжээ авах
- Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барих
- Гадаадын ажиллах хүчний квотыг шинэчлэн тогтоох, ангиллыг зохистой болгох
- , гадаадын банкны салбар, нэгжийг нээх бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргах, 2016 оноос эхлэн хязгаарлагдмал хүрээнд зөвшөөрөл олгох
2. Уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
- Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хайгуулын лиценз олгохыг зөвшөөрөх
- Маргаантай байгаа зарим лицензний асуудлыг шийдвэрлэх
- Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авах, “Таван толгой”-н ордод гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах
- Алтны олборлолтыг дэмжих
- БНХАУ-тай хамтарсан нүүрс хийжүүлэх үйлдвэрийн бэлтгэл ажлыг хангах
- Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлийг байгуулж, тогтмол ажиллуулах
- Эрдэс баялгийн бодлогын зөвлөлийг байгуулах
- Уламжлалт бус газрын тос, тос, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх, эрчим хүч экспортлох төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлэх
- Ураны салбарт ажиллаж буй компаниудад учирч буй саад, гацааг арилгах
- Экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах хүрээнд төмөр замын цариг, тээврийн бусад дэд бүтцийг шийдвэрлэх
3. Барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх
- Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн гааль, НӨАТ-ын төлбөрийг хойшлуулах зохицуулалтыг хийх
- Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрүүдийг барьж байгуулах
- Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
- ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийн хэмжээг 100 хүртэл тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх
- Гашуун-Сухайт, Тавантолгойн төмөр замын барилын ажлыг эрчимжүүлэх
- Түлш, эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлж, тус салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эрчим хүчний шинэ эх үүсвэр болон дамжуулах шугамыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд шилжүүлэх хөтөлбөр боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх
- Хөрш орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, хурдны авто зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтэц бий болгох чиглэлээр хэлэлцээг идэвхжүүлэх
- Баруун-Урт-Бичигт чиглэлийн авто замын ажлыг эхлүүлэх, Бичигт боомтын дэд бүтцийг сайжруулах
4. Аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх
- Нийслэл,
- Аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах хүрээнд аймгуудын төвд дулааны станц байгуулах ажлыг эхлүүлэх
- ”Шинэ сум” төслийн хүрээнд 16 сумын төвийг шинэчлэн байгуулах
- Зургаан аймгийн /Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар, Говь-Алтай, Завхан/ төвийг хатуу хучилттай авто замаар Улаанбаатар хоттой холбох
- Гашуун-Сухайт, Шивээхүрэн боомтыг олон улсын статустай болгох
- Аймгуудын төвд 1000 айлын орон сууц хөтөлбөрийг эхлүүлэх, үргэлжлүүлэх
- Улаанбаатар хотод нийслэл өөрийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газраас дэмжих
5. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
- Эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт татах
- Өрийн удирдлагын шинэ тогтолцоог нэвтрүүлэх
- Аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах: чөлөөт бүс, амралт зугаалга, бизнес төв, татваргүй худалдааны үйлчилгээ нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх
- Хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох: Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн хэрэгжилтийг идэвхжүүлэх
- Концессын ажлуудыг эхлүүлэх: Концессын тухай хуульд төрийг илүү хариуцлагатай болгох, үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийг хамгаалах, давуу эрх олгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах
- ”ITB” зохион байгуулах ажлын хүрээнд аялал жуулчлалын салбарын сурталчилгаа болон орлогыг нэмэгдүүлэх
- Гадаадын хөрөнгө оруулалтын сангуудаас хөрөнгө оруулалтыг татах
- Олон улсын томоохон банк, санхүүгийн байгууллага, улс орнуудтай хөрөнгө оруулалтын хэсэгчилсэн уулзалтуудыг зохион байгуулах
6. Төсөв, мөнгөний бодлогын талаар
- Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжих
- Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих
- Хөгжлийн банкны үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, засаглалыг сайжруулах: бие даасан байдлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг зохистой болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах
- Төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн гүйцэтгэлд татвар төлөгч, төрийн бус байгууллагаас хяналт тавих нөхцлийг бүрдүүлэх
- ”Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-т иж бүрэн дүн шинжилгээ хийж, цаашид үргэлжүүлэх эсэхийг шийдвэрлэх зэрэг асуудлууд багтжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!