Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд А.Е.Лихачев нар Москва хотноо уулзаж, хоёр улсын эдийн засгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.
Уулзалтын үеэр дэд сайд О.Чулуунбат Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжуулан тавьж болох төмөр зам, авто зам, хийн хоолой, эрчим хүчний шугам, нефть дамжуулах хоолойн төслийн тухай дэлгэрэнгүй танилцуулж уг төслийг хэрэгжүүлэхэд оросын талыг оролцохыг хүссэн байна.
Хэрвээ улс төрийн шийдэл гараад эдийн засгийн хувьд ашигтай байвал ОХУ хамтран ажиллахад бэлэн байна гэж А.Е.Лихачев мэдэгдсэн аж.
Мөн энэ үеэр Монгол Улсын Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн тэргүүтэй Ажлын хэсгийнхэн Москва хотод ажиллаж ОХУ-ын Төрийн өмчит “Роснефть” компаний дэд Ерөнхийлөгч Дидье Касимиротой Монгол Улсад газрын тосны бүтээгдхүүнийг урт хугацаанд тогтвортой үнээр байнга нийлүүлж байх талаар ярилцаж, зарим тохиролцоонд хүрсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!