ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол цэргийн жавхаа"-д Зэвсэгт хүчний 120 дугаар анги түрүүллээ

ikon.mn
2014 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотын цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги хамт олныг шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг 2 дахь жилдээ зохион байгууллаа.

Хоёрдугаар сараас эхэлсэн тус уралдаанд 30 анги, байгууллага оролцсоноос  төгсгөлийн шатад Зэвсэгт хүчний 353, Хилийн 0151, Зэвсэгт хүчний 120, Хилийн 0164, Зэвсэгт хүчний 032, Зэвсэгт хүчний 311, Зэвсэгт хүчний 017, БХИС, Зэвсэгт хүчний 150 дугаар анги шалгарсан юм.

Энэ жилийн хувьд цэргийн анги, байгууллагыг жагсаалын үзүүлбэрээс гадна тухайн ангийн тохижилт, албан хаагчдын эрүүл, аюулгүй орчинд алба хаах нөхцөлийг бүрдүүлсэн эсэхийг гол шалгуур үзүүлэлт болгосон.

Уралдааны шалгуурын дагуу Улаанбаатар хүрээний цэргийн анги, байгууллагууд ангийнхаа гадна, доторх тохижилт, ногоон байгууламжад онцгой анхаарч, өнгөрсөн жилээс илүү дэвшилттэй ажилласан гэдгийг шалгаруулалтын ажлын хэсэг онцолж байна.

Тухайлбал ангийн ногоон байгууламжийг сэргээж, мод бүрийг паспортжуулан эзэнтэй болгож, албан хаагчид амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх өрөө, танхимыг ая тухтай байхаар тохижуулан, анги бүр усан оргилууртай болжээ. 

Харин төгсгөлийн шалгаруулалтад шалгарсан 9 анги өнгөрсөн бямба гарагт Их эзэн Чингис хааны талбайд жагсаалын үзүүлэх тоглолтоо хийж шилдгүүд тодорлоо. Ингээд 2 дахь жилдээ зохион байгуулагдсан “Монгол цэргийн жавхаа” уралдааны

  • тэргүүн байранд Зэвсэгт хүчний 120-р анги,
  • дэд байранд Хилийн цэргийн 0151-р анги,
  • гутгаар байранд Зэвсэгт хүчний 353-р анги,
  • тусгай байранд Хилийн цэргийн 0164-р анги шалгарлаа.

Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн дагуу уралдааны тэргүүн, дэд, гутгаар байранд шалгарсан шилдэг тохижилттой, жагсаалч ангийг удирдан зохион байгуулсан захирагч, даргыг 2 өрөө орон сууцаар шагнаж, тус ангиудад  үлээвэр хөгжмийн зэмсгийн иж бүрдэл олголоо.

Харин тусгай байранд шалгарсан ангид үлээвэр хөгжмийн зэмсгийн иж бүрдэл, 4 сая төгрөгөөр урамшууллаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг