Монгол Улсын иргэдийн татварын мөнгөөр амьдарч, нийгмийн даат галаа улсаас төлүүлдэг цэрэг армийн удирдлага, дээд офицерууд байсхийгээд л хэл ам татлах боллоо.
ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг Хойд Солонгост байлдааны 32 онгоцны мотор зарахыг завдсан хэргээр дээлээ нөмөрчихөөд байгаа.
БХЯ-ны хэд хэдэн газрын дарга, офицер цэргийн алба хаагчдадаа зориулсан орон сууц ны хөрөнгийг тавиад туучихсан хэрэгт холбогдон шалгуулж байна гэхчлэн тус салбарыг тойрсон хэл ам хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга гарах болов.
Энхийг сахиулагчдад гутал хувцас, цүнх шахдаг, нисдэг тэрэг- нийхээ шатахууныг зардаг гээд цэргийн шударга алба хаагчдынхаа амны бай болж буй үйлдэл ч олон байгаа.
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙНА
ЗХЖШ-ын Ар талын газрын даргаар ажиллаж байсан, өдгөө БХЯ- ны харьяа “Монгол цэрэг жуулчин” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал, хошууч генерал Мөөгөний Жаргал бас хэл ам татлаад байна.
Тэрбээр 2007 онд Батлан хамгаалахын дэд сайдтайгаа муудалцан, улмаар цанын таягаар нэгнийхээ хөлд гэмтэл учруулсан асуудалд хол- богдож байсан нэгэн. Тэрбээр өдгөө бусдын эд хөрөнгийг залилсан хэрэгт холбогдчихоод байгаа гэнэ.
Ингэхдээ албан тушаал, эрх мэдлээ ашиглажээ. Тодруулбал, хувийн нэгэн ком- панийн удирдлага “Монгол цэрэг- жуулчин” төрийн өмчит үйлдвэртэй их хэмжээний мах нийлүүлэх гэрээ 2013 оны эхээр байгуулжээ. М.Жар- гал генерал уг компанид их хэм жээ- ний мах байгааг олж мэдээд, худалдан авах гэрээ байгуулсан аж.
Гэрээнд махны үнийг долоо хоногт багтаан шилжүүлэхээр тусгажээ. Гэтэл долоо хоног нь бүтэн жил гаруй сунжраад байхад “Монгол цэрэг-жуулчин” ТӨҮГ-аас мөнгөө шил жүү лэхгүй луу унжсаар байгаа гэнэ.
Хувийн компанийнханд махны үнэ болох 190 орчим сая төгрөгийг өгнө гэж худлаа хэлж, хэд хэдэн удаа өр барагдуулах гэрээ хийсэн ч аанай л “мурисаар”. Өр барагдуулах эхний гэрээгээ 2013 оны долдугаар сард байгуулжээ. Ингэхдээ гэрээнд заасны дагуу алданги тооцож, 2013 оны долдугаар сарын 31 гэхэд бүх өрийг барагдуулж дуусгахаар хоёр талаасаа тохиролцсон байна. Гэтэл хуга цаандаа төл бөрөө барагдуулсангүй.
190 сая төгрөг гэдэг бол хувийн жижиг компаниудын хувьд их мөнгө. Тиймээс М.Жаргал генералтай уулзаж төлбөрөө барагдуулахыг шаардсаар энэ оны хоёр- дугаар сартай золгожээ. Тэр үед өр барагдуулах гэрээ дахин бай гуулж, гуравдугаар сарын 25 гэхэд дуусгахаар тохиролцож, хоёр талаасаа гарын үсэг зурсан байна.
Гэвч болзоот хугацаа дуусаж, даруй сар гаруй болоход бас л өгсөнгүй. Аргаа барсан хувийн компанийнхан нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст өргөдөл бичиж, хошууч генерал М.Жаргалыг шал- гуулж эхэлсэн байна.
Тус хэлтсийн эх сурвалжийн мэдээлснээр “Монгол цэрэг жуулчин” ТӨҮГ-ын дарга, хошууч генерал М.Жаргалд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасан бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол уч руулсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаад шаардлагатай гэрч байхгүй гэсэн үндэслэлээр түдгэлзүүлсэн гэнэ.
Харин М.Жаргал бусдад их хэмжээний хохирол учруулан байж авсан махаа зарж борлуулан ажилчдын цалинг олгож байсан хэмээн тайл барлаж буй аж. Мөн “Батлан хамгаалахын сайдын тушаалаар тус байгууллагад таван удаа бүтцийн өөрчлөлт хийсэн нь санхүүгийн хувьд доголдоход хүргэсэн” гэсэн байна.
Уг нь Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал, удирдлагууд албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг АТГ-ын Мөр дөн шалгах хэлтэст шалгадаг. БХЯ-ны дэргэдэх “Монгол цэрэг жуулчин” буюу сүүлд “Монгол цэрэг констракшн” нэртэй болсон ТӨҮГ-ын захи- рал, хошууч генерал М.Жаргалыг цаг даа гийн байгууллага бус, АТГ-т шалгаж болдоггүй юм болов уу.
Уг нь албан тушаалын харьяаллыг харвал АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгах эрх зүйн үндэслэл байх юм. Өмнө нь ЗХЖШ-ын АДХЦ-ийн команд лагчаар ажиллаж байсан, бригадын генерал Т.Дашдэлэгийг АТГ-аас шалгаж байсан билээ.
УЛСАД ХОХИРОЛ УЧРУУЛСАН ХҮНД ТЭТГЭЛЭГ ӨГЧЭЭ
М.Жаргалыг Батлан хамгаалахын сайд асан, өдгөө Гадаад харилцааны сайдаар ажиллаж буй Л.Болдын тушаалаар “Монгол цэрэг-жуулчин” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар томилжээ. Уг үйлдвэрийн газрын харьяанд “Найман шарга” сувилал, БХЯ-ны хажууд байрлах “Виктория” зочид буудал, ресторан, “Аварга тосон” рашаан сувилал, “Шонхор” хүүхдийн зуслан, “Хаан тайж” жуулчны бааз багтдаг аж.
Гэвч эдгээр байгууллага ашиггүй ажиллаж ирсэн нь тус үйлдвэрийн газрын удирдлагатай холбоотой гэж БХЯ- ны Хяналт шинжилгээ, үнэлгээний газраас гаргасан аудитын дүгнэлт байгаа аж.
Тус дүгнэлтэд “2013 оны III улирлын санхүүгийн тайлангаар “Монгол цэрэг-жуулчин” буюу шинэ нэрээр “Монгол цэрэг констракшн” төрийн өмчит үйлдвэрийн газар нь 337.9 сая төгрөгийн алдагдалтай, 713.3 сая төгрөгийн өр төлбөртэй, цаашид олох орлого нь тодорхойгүй байна. Өмнө нь хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал арилаагүй, үр дүн гарсангүй. 2013 оны зургадугаар сард хийсэн шалгалтаас хойших гурван сарын хугацаанд цалин, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварын өр төлбөр 89.7 сая, нийт өр 61.1 сая төгрөгөөр өсчээ.
Тус үйлдвэрийн газрынхан байгууллага, хувь хүмүүсээс бэлэн мөнгө, бараа материал зээлээр авч, уг эх үүсвэрээр байгууллагын урсгал зардал, ажилчдын цалинг тавьж олгосон” гэжээ.
Түүнээс гадна тооцоо судалгаагүй, эр гэн төлөх эх үүсвэргүй зээл, бараа материал татан төвлөрүүлж, өр төл бөрийг их хэмжээгээр үүсгэсэнтэй холбоо- тойгоор “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ-ын захирал, хошууч генерал М.Жаргалыг санхүүгийн төлбөр тооцоонд гарын үсэг зурах эрхийг нь түдгэлзүүлсэн байна.
БХЯ-наас хошууч генерал М.Жар- галтай байгуулсан гэрээнд “Захирлын гэм буруутай үйл ажиллагаа нь холбогдох хууль, тогтоомж, үйлд- вэрийн газрын дүрэм, энэ гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэргээр хохирол учруулсан бол хохирлыг хувийн өмчийн хөрөнгөөрөө бүрэн хариуц на” гэж дурджээ.
Үүнийхээ дагуу БХЯ-наас М.Жаргалтай хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, улмаар тухайн үйлдвэрийн газарт учирсан хохирлыг барагдуулахаар холбогдох баримт материалыг бүрдүүлж байгаа гэнэ. Улсад, татвар төлөгчдөд, жижиг аж ахуйн нэгжид их хэмжээний хохирол учруулсан хошууч генерал М.Жар галыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цэргийн жинхэнэ албанаас халахдаа түүнд 36 сарын цалинтай нь тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгохоор болж буй нь хачирхалтай. Улсыг хохиролгүй болгосныхоо дараа түүнд төрөөс олгох тэтгэмжийг нь олговол болмоорсон.
Хошууч генерал М.Жаргал ТӨҮГ- ын захирлаар ажиллаж байхдаа албан тушаал эрх мэдлээ урвуулан зөв хөн дээрх компанийг залилах зорилгоор гэрээ хийж байхдаа өмнөх өр төлбөрөө барагдуулж чадахгүй, “Боса” компанитай шүүхдэлцэж байсан баримт байна. “Боса”-гаас “Монгол цэрэг-жуулчин” ТӨҮГ- ын хан их хэмжээний бараа татаж аваад мөнгийг нь өгөөгүй байжээ. Уг асуудлыг Баянзүрх дүүргийн шүүхээр шийдвэрлэж байсан юм.
Тус компани нь “Монгол цэрэг- жуулчин” ТӨҮГ-т 2012 оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл 98 сая төгрөгийн бараа нийлүүлсэн бөгөөд 17 саяыг нь төлж, үлдсэнийг нь төлөхгүй бүтэн жил гаруй болжээ.
Тиймээс “Боса”-гийнхан шүүхэд хандаж, хүү алдангийн хамтаар 122 сая төгрөг нэхэмжилсэн аж. “Боса”- гийнхан мөн л эв зүйгээр зохицуулж, өр төлбөрөө барагдуулахыг хүссэн бөгөөд М.Жаргал генералын өрөөнөөс хөөгдөж гарсан тухайгаа ч шүүхэд мэдүүлж байж. Энэ мэтээр улс, байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд хохирол учруулсан генерал М.Жаргалыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр АТГ-т шалгуулахад буруудахгүй болов уу.
“Монгол цэрэг-жуулчин” компанийнхан мах нийлүүлэгч компаниас залилан авсан махаа “Боса”-гийн өрийг барагдуулахын тулд өгөх гэж байсан тухай баримт ч буй гэнэ. “Боса” компанийн нэхэмжлэлтэй хэрэгт ч энэ тухай байгаа юм. Тэгэхээр “Монгол цэрэг жуулчин” компанийн удирдлага урд хормойгоо авч хойд хормойгоо нөхнө гэгчээр ажиллаж, өдгөө алдагдал, өр төлбөр нь олон зуун саяар тоологдох болоод буй аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!