ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх “амь оров”

Монголын мэдээ
2014 оны 4 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг

УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, улс төрийн амьдралдаа цэг тавиад байгаа У.Хүрэлсүх амь оржээ.

Тэрбээр, өнөөдөр албан ёсоор жиргээгээ идэвхжүүлэв. Н.Батбаяр сайдын эдийн засгийн эрчимжүүлэх талаархи асуудлыг хэлэлцэж байгааг сонссон тэрбээр алс хол Австрали улсаас ийн жиргэжээ. 

У.Хүрэлсүх “Чингис бондын тал нь байгаа гэж хуцав уу, энэ фортуна. Хүүг нь яах гээд байна. Өчнөөн мега төслүүд эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байхад зам барьж л байдаг” гэж жиргэв. 

Мөн Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлаар жиргэхдээ ч Н.Батбаярыг өөлөхөө мартсангүй. Х.Тэмүүжинтэй харьцуулахгүй их огцруулах шалтгаантай хүн бол Фортуна. Тэнгэр тэтгээд байна уу даа. 

Тэрний оронд эдийн засгийг нь тэнгэр тэтгээсэй хэмээн тун ч бухимдалтай жиргэсэн юм. Унтаж байсан улстөрчдийг хүртэл сэрээсэн гэхээр энэ удаагийн чуулган ч тун халуухан болж байна даа. 

Зураг