ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхболд: Ирц байхгүй болохоор ямар ч асуудал хэлэлцсэн унана

Ч.Болортуяа
2014 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
ХЗ-н сайд Х.Тэмүүжин, УИХ-ын нэгдсэн чуулган, 2014.4.25
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:43 2014/04/25

Өнөөдрийн чуулган завсарлалаа

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нараас Сангийн сайдад

  • 2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэхэд үүссэн нөхцөл байдал
  • Төсвийн урьдчилсан гүйцэтгэл болон Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалагдсан “Самурай” бондын хөрөнгийн эх үүсвэр, түүний зарцуулалтын талаар асуулга тавьсан.

Асуулгын хариуг Сангийн сайд Ч.Улаан өгч байна. Танилцуулгын дараагаар гишүүд асуулт асууж хариулт авч байна.

Ж.Энхбаяр:

- Өнөөдрийн байдлаар Засгийн газрын харилцах дансны үлдэгдэл хэд байна вэ, Засгийн газрын дотоод өр хэд байна вэ?

- Төсвийн орлого, зарлага 20-26, хөрөнгө оруулалтын санхүүжилт 7%-тай байна. Тасрах нь тодорхой байна. Хэзээ тодотгол хийх вэ?

- Төсвийн тооцооллыг буруу хийсэн хүмүүст хэзээ хариуцлага тооцох вэ? гэсэн асуулт тавилаа.

Хариулт:

Ч.Улаан:

- Одоогоор хариуцлага тооцоогүй байна.

-Төсвийн тодотголыг хуулийн хугацаанд УИХ-д өргөн барина.

Н.Энхболд:

Чалкотай хийсэн гэрээг хуучнаар нь гаргаж байсан бол хэдий хэрийн ашиг олох байсан бэ? Өөрчилсөнөөс болж хэдий хэрийн ашиг олов?

Д.Ганхуяг:

- Зүүн Цанхиас алдагдалтай, баруун Цанхиас ашигтай үнээр нүүрсээ борлуулж, дундаж нь алдагдалгүй болж байна.

- Чалкогийн гэрээг цуцлаагүй. Гэрээнд өөрчлөлт оруулсан.

2013 оны эхний улиралд “Эрдэнэс-Тавантолгой” болон бусад компаниуд нүүрсээ экспортолж чадаагүй. Учир нь заах зээлийн үнэ унасан.

- Гүний гааль байгуулснаар тээврийн зардал 7-8 ам.доллараар хэмнэгдсэн.

- 2013 оны тухайд зүүн Цанхийн нүүрсийг уурхайн аман дээр 35 ам.доллараар, баруун Цанхийн нүүрсийг 40 ам.доллараар худалдсан.

Тээврийн зардал нь Таван толгойгоос хилийн боомт хүртэл 20-25 ам.доллар байдаг. Ингээд 60-65 орчим ам.доллараар нүүрсээ худалдсан.

- Зүүн Цанхийн нүүрс хямд байдгийн учир “Чалко”-той байгуулсан гэрээний заалттай холбоотой.

- Тухайн үед Цагаан хадан дээр жижиг толгойн нүүрсийг 90 ам.доллараар өгч байсан.

- “Эрдэнэс-Таван толгой” компани "Чалко"-д 70 ам.доллараар нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан.

- БНХАУ-ын дөрвөн биржийн үнийг индексжүүлэн, үнэ тогтоохоор гэрээнд тусгагдсан байсан.

Дөрвөн биржийн үнэд БНХАУ-ын хамгийн хямд үнэтэйд тооцогдох биржийн үнийн индексийн нөлөөлөл нь 60-65 хувьтай байсан. Иймд ямар ч тохиолдолд хилийн үнээс доош ордог зохицуулалттай байсан.

Дөрвөн биржээс нэг нь үйл ажиллагаагаа зогсоосноор зах зээлийн үнээр нийлүүлэх боломж бүрдсэн юм.

Асуулгын хариулттай холбогдуулан гишүүд асуулт тавьж дуусаад, үг хэллээ. Үүгээр өнөөдрийн хэлэлцэхээр төлөвлөсөн асуудал дуусаж байгаа юм.

УИХ-ын дарга З.Энхболд "Ирц байхгүй болохоор ямар ч асуудал хэлэлцсэн унана. Тиймээс өнөөдрийн хуралдааныг өндөрлөе" гэснээр чуулганы хуралдаан дууслаа.

 

 

13:51 2014/04/25

Ерөнхийлөгчийн үг 

Ерөнхийлөгч дахин жиргэлээ. Тэрбээр "Шинэчлэл хийж байхад алдаа гардаг. Засах боломжтой алдаагаа засаж чадвал илүү цааш явна. Мэдсээр байж засахгүй бол ноцтой. Шинэчлэл хохирно" хэмээн бичсэн нь Х.Тэмүүжин сайдыг өмөөрсөн үйлдэл гэж харж болохоор байна. 

Х.Тэмүүжин сайдын асуудал өнөөдөр Монголын улстөр тэр дундаа АН-ын дотоод зөрчлийг бүр тод харуулж байгаа юм.

13:38 2014/04/25

Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал өнөөдөр УИХ-аар амжвал хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. Харин сая авсан мэдээллээр УИХ дахь АН-ын бүлэг Хууль зүйн сайдыг огцруулах асуудлаас завсарлага авч магадгүй боллоо.

Тэд албан ёсоор завсарлага аваагүй ч ийм магадлалтай талаар хэд хэдэн эх сурвалж мэдээллээ.

12:56 2014/04/25

Хэлэлцэхийг дэмжлээ
“Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж санал хураахад 49 гишүүн буюу 76,6 хувь нь дэмжиж Эдийн засгийн байнгын хороо руу шилжүүллээ.

Ингэснээр УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. 

14.00 цагаас Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нараас Сангийн сайдад “2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэхэд үүссэн нөхцөл байдал, төсвийн урьдчилсан гүйцэтгэл болон Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалагдсан “Самурай” бондын хөрөнгийн эх үүсвэр, түүний зарцуулалтын талаар тавьсан асуулга”-ын хариуг УИХ-ын нэгдсэн чуулган дээр сонсох юм байна. Үүний дараа цаг үлдвэл Х.Тэмүүжин сайдын асуудлыг хэлэлцэх бололтой. 

11:33 2014/04/25

Х.ТЭМҮҮЖИН: НАМРЫН ЧУУЛГАНААР ҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЦОГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИХ БОЛНО

“Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Х.Тэмүүжин сайд үг хэллээ. 

Тэрбээр "Манай хууль сахиулах үйл ажиллагаа олон улсын стандартаас хоцрогдсон, хүчирхийлсэн төрхтэй байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг холбогдуулан цөөнгүй хүнийг хорионд оруулсан. Манай өнөөдрийн хуулийг өөрчлөхгүй бол баялаг бүтээгчдийг хорьж, цагдах хандлага их болсон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа шинэчлэхээс өөр аргагүй юм. 

Тухайн хүнийг өөрөө өөрийгөө нотлуулах гэж эрүүдэн шүүдэг байдал хэвийн үзэгдэл болох гээд байна. Намрын чуулганаар үүнтэй холбоотой цогц хуулийн төслийг өргөн барих болно" гэлээ. 

10:28 2014/04/25

Ц.ЭЛБЭГДОРЖ: Х.ТЭМҮҮЖИНД НОЦТОЙ АЛДАА ДУТАГДАЛ БИЙ. ХАРИН ЭНЭ ЗАСГААС ЭХЭЛЖ ОГЦРУУЛАХ САЙД БИШ!

Улстөрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Ерөнхийлөгч "ам нээлээ". Тэрбээр дөнгөж сая өөрийн твиттер хуудсандаа "Тэмүүжинд ноцтой алдаа дутагдал бий. Харин энэ Засгаас эхэлж огцруулах сайд биш. Тэр алдаа дутагдлаа засч,сургамж авах чадвартай гэж итгэе" гэжээ. 

10:22 2014/04/25

“Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэрх гишүүдийн асуулт, хариултын онцлох ишлэлийг хүргэж байна.

УИХ-ын нэгдсэн чуулган

Асуулт:

О.Содбилэг: Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын тухай ярьж буй чухал асуудал дээр яагаад Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө суудаггүй юм бэ?

О.Содбилэг: Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт их шаардагддаг ашиг үр өгөөжөө өгөх тодорхой арга хэмжээ алга

Су.Батболд: Оюу толгойн дараагийн хөрөнгө оруулалт саатаад байгаа нь бусад хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргээд байна

Н.Энхболд: "Бүсээ чангал", "өндөг идэхээ боль", "хивэг идээд болоод байсан юм" гэдэг нь эрх баригчдын бодлого болчоод байгаа юм уу?

Н.Энхболд: Импорт багассан, экспорт нэмэгдсэнгүй. Хөрөнгө оруулалт зугтаалаа. ЗГ-ын алдаатай бодлого, зарим сайд нарын үг, үйлдлээс болсон.

Я.Содбаатар: Төсөв үрэлгэн,захиргааны зардал их байна. Татварын шинэчлэлийн бодлогоо шийдэж, томоохон хөрөнгө оруулалтын төслүүдээ хөдөлгөе.

Хариулт:

Н.Батбаяр: Төмөр замын асуудлыг аль аль талдаа шийдээгүйгээс ийм хүндрэлтэй нөхцөл байдалд хүрсэн. 

Н.Батбаяр: Жижиг бизнесийнхний хувьд түрээсийн асуудал хүндээр тусдаг учраас илүү тодорхой болгох шаардлага байгаа юм.

Н.Батбаяр: Жижиг бизнесийнхэнд үзүүлэх хамгийн гол дэмжлэг бол татварын дарамтыг тодорхой хугацаанд байхгүй болгох.

Н.Батбаяр: Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэх хамгийн гол зүйл  бол төмөр замын асуудлыг шийдэх.

Н.Батбаяр: Ажлын байр бий болгоод амьдралаа аваад явж байгаа хүмүүст төр саад болохгүй байх талаас нь тогтоолын төсөлд мөн тусгасан.

Н.Батбаяр: Баялаг бүтээгчид буюу хувийн хэвшлийг дэмжихийг тогтоолын төсөлд тусгасан. Ялангуяа татварын илүү таатай орчинг бүрдүүлнэ.

Н.Батбаяр:Эдийн засгийг эрчимжүүлэх гэдэг утгаар тогтоолын төслийг оруулж ирсэн.

Л.Болд: БНХАУ-д хийх дээд хэмжээний айлчлалууд төлөвлөгдсөн. Энэ хүрээнд хүлээгдэж буй шийдвэрлэх олон асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна.

Д.Ганхуяг: Оюутолгойн 34 хувийг зарах асуудлыг яриагүй. 34 хувийг дотоодын болоод олон улсын хөрөнгийн биржид үнэлэгддэг хувилбар руу судална

10:00 2014/04/25

Х.ТЭМҮҮЖИН САЙДЫГ ОГЦРУУЛАХ АСУУДАЛ ЖАГСААЛТЫН ХОЁРДУГААРТ БИЧИГДЖЭЭ

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 09.00 цагт эхлэх ёстой байсан ч гишүүдийг танхимдаа орж ирэхийг хүлээсээр дөнгөж сая эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэнэ. 

Үүнд:
1. “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/.

2.“Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна;

3. Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын  Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нар 2014.3.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, агаарын бохирдлын талаар, хэлэлцэх эсэх/:

4. “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлаар хэлэлцэх бол 14.00 цагаас  Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нараас Сангийн сайдад “2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэхэд үүссэн нөхцөл байдал, төсвийн урьдчилсан гүйцэтгэл болон Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалагдсан “Самурай” бондын хөрөнгийн эх үүсвэр, түүний зарцуулалтын талаар тавьсан асуулга”-ын хариуг УИХ-ын нэгдсэн чуулган дээр сонсох юм байна. 

ЭНЭ ХАВРЫН УЛСТӨРИЙН ДУУЛИАН

Дээрх асуудлуудаас хамгийн их анхаарал татаж байгаа нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах О.Баасанхүү гишүүний саналын тухай юм. 

Өчигдөр Хууль зүйн байнгын хороог хуваарьт тусгагдаагүй байхад яаран зарлаж АН-ын гишүүдийн ирц бүрдээгүй байхад санал хурааж Х.Тэмүүжинг огцруулах санал дэмжигдсэнд олон нийтийн сүлжээгээр шүүмжлэл их дагуулж байна. 

Х.Тэмүүжин сайд ч энэхүү Байнгын хорооны хуралдааны дараагаар нэг намын журмын нөхөддөө итгэж явсан тухайгаа өөрийн твиттер хуудсанд бичсэн нь энэ хаврын улстөрийн хамгийн дуулиант үйл явдлын нэг болоод байна. 

Х.Тэмүүжин хэлэхдээ "Би буруу хүмүүст бас буруу цаг үед итгэж ээ. Энэ миний хамгийн том алдаа байлаа" гээд "Сумаа харвачихаад нумаа нуудаг хүмүүс... Нэг сумыг таван нумаар харвадаг л юм байна" хэмээх алдартай үгээ УИХ-ын дарга З.Энхболд, УИХ, ЗГ-ын гишүүн Х.Баттулга нарт хандан бичсэн нь АН-ын дотоод зөрчил дээд цэгтээ хүрснийг ийнхүү ил тод болголоо.  

УИХ-ын чуулганы талаар мэдээллийг хүргэх болно. 

10:22 2014/04/25

“Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэрх гишүүдийн асуулт, хариултын онцлох ишлэлийг хүргэж байна.

УИХ-ын нэгдсэн чуулган

Асуулт:

О.Содбилэг: Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын тухай ярьж буй чухал асуудал дээр яагаад Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө суудаггүй юм бэ?

О.Содбилэг: Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт их шаардагддаг ашиг үр өгөөжөө өгөх тодорхой арга хэмжээ алга

Су.Батболд: Оюу толгойн дараагийн хөрөнгө оруулалт саатаад байгаа нь бусад хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргээд байна

Н.Энхболд: "Бүсээ чангал", "өндөг идэхээ боль", "хивэг идээд болоод байсан юм" гэдэг нь эрх баригчдын бодлого болчоод байгаа юм уу?

Н.Энхболд: Импорт багассан, экспорт нэмэгдсэнгүй. Хөрөнгө оруулалт зугтаалаа. ЗГ-ын алдаатай бодлого, зарим сайд нарын үг, үйлдлээс болсон.

Я.Содбаатар: Төсөв үрэлгэн,захиргааны зардал их байна. Татварын шинэчлэлийн бодлогоо шийдэж, томоохон хөрөнгө оруулалтын төслүүдээ хөдөлгөе.

Хариулт:

Н.Батбаяр: Төмөр замын асуудлыг аль аль талдаа шийдээгүйгээс ийм хүндрэлтэй нөхцөл байдалд хүрсэн. 

Н.Батбаяр: Жижиг бизнесийнхний хувьд түрээсийн асуудал хүндээр тусдаг учраас илүү тодорхой болгох шаардлага байгаа юм.

Н.Батбаяр: Жижиг бизнесийнхэнд үзүүлэх хамгийн гол дэмжлэг бол татварын дарамтыг тодорхой хугацаанд байхгүй болгох.

Н.Батбаяр: Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэх хамгийн гол зүйл  бол төмөр замын асуудлыг шийдэх.

Н.Батбаяр: Ажлын байр бий болгоод амьдралаа аваад явж байгаа хүмүүст төр саад болохгүй байх талаас нь тогтоолын төсөлд мөн тусгасан.

Н.Батбаяр: Баялаг бүтээгчид буюу хувийн хэвшлийг дэмжихийг тогтоолын төсөлд тусгасан. Ялангуяа татварын илүү таатай орчинг бүрдүүлнэ.

Н.Батбаяр:Эдийн засгийг эрчимжүүлэх гэдэг утгаар тогтоолын төслийг оруулж ирсэн.

Л.Болд: БНХАУ-д хийх дээд хэмжээний айлчлалууд төлөвлөгдсөн. Энэ хүрээнд хүлээгдэж буй шийдвэрлэх олон асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна.

Д.Ганхуяг: Оюутолгойн 34 хувийг зарах асуудлыг яриагүй. 34 хувийг дотоодын болоод олон улсын хөрөнгийн биржид үнэлэгддэг хувилбар руу судална

10:28 2014/04/25

Ц.ЭЛБЭГДОРЖ: Х.ТЭМҮҮЖИНД НОЦТОЙ АЛДАА ДУТАГДАЛ БИЙ. ХАРИН ЭНЭ ЗАСГААС ЭХЭЛЖ ОГЦРУУЛАХ САЙД БИШ!

Улстөрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Ерөнхийлөгч "ам нээлээ". Тэрбээр дөнгөж сая өөрийн твиттер хуудсандаа "Тэмүүжинд ноцтой алдаа дутагдал бий. Харин энэ Засгаас эхэлж огцруулах сайд биш. Тэр алдаа дутагдлаа засч,сургамж авах чадвартай гэж итгэе" гэжээ. 

11:33 2014/04/25

Х.ТЭМҮҮЖИН: НАМРЫН ЧУУЛГАНААР ҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЦОГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИХ БОЛНО

“Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Х.Тэмүүжин сайд үг хэллээ. 

Тэрбээр "Манай хууль сахиулах үйл ажиллагаа олон улсын стандартаас хоцрогдсон, хүчирхийлсэн төрхтэй байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг холбогдуулан цөөнгүй хүнийг хорионд оруулсан. Манай өнөөдрийн хуулийг өөрчлөхгүй бол баялаг бүтээгчдийг хорьж, цагдах хандлага их болсон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа шинэчлэхээс өөр аргагүй юм. 

Тухайн хүнийг өөрөө өөрийгөө нотлуулах гэж эрүүдэн шүүдэг байдал хэвийн үзэгдэл болох гээд байна. Намрын чуулганаар үүнтэй холбоотой цогц хуулийн төслийг өргөн барих болно" гэлээ. 

12:56 2014/04/25

Хэлэлцэхийг дэмжлээ
“Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж санал хураахад 49 гишүүн буюу 76,6 хувь нь дэмжиж Эдийн засгийн байнгын хороо руу шилжүүллээ.

Ингэснээр УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. 

14.00 цагаас Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нараас Сангийн сайдад “2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэхэд үүссэн нөхцөл байдал, төсвийн урьдчилсан гүйцэтгэл болон Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалагдсан “Самурай” бондын хөрөнгийн эх үүсвэр, түүний зарцуулалтын талаар тавьсан асуулга”-ын хариуг УИХ-ын нэгдсэн чуулган дээр сонсох юм байна. Үүний дараа цаг үлдвэл Х.Тэмүүжин сайдын асуудлыг хэлэлцэх бололтой. 

13:38 2014/04/25

Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал өнөөдөр УИХ-аар амжвал хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. Харин сая авсан мэдээллээр УИХ дахь АН-ын бүлэг Хууль зүйн сайдыг огцруулах асуудлаас завсарлага авч магадгүй боллоо.

Тэд албан ёсоор завсарлага аваагүй ч ийм магадлалтай талаар хэд хэдэн эх сурвалж мэдээллээ.

13:51 2014/04/25

Ерөнхийлөгчийн үг 

Ерөнхийлөгч дахин жиргэлээ. Тэрбээр "Шинэчлэл хийж байхад алдаа гардаг. Засах боломжтой алдаагаа засаж чадвал илүү цааш явна. Мэдсээр байж засахгүй бол ноцтой. Шинэчлэл хохирно" хэмээн бичсэн нь Х.Тэмүүжин сайдыг өмөөрсөн үйлдэл гэж харж болохоор байна. 

Х.Тэмүүжин сайдын асуудал өнөөдөр Монголын улстөр тэр дундаа АН-ын дотоод зөрчлийг бүр тод харуулж байгаа юм.

14:43 2014/04/25

Өнөөдрийн чуулган завсарлалаа

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нараас Сангийн сайдад

  • 2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэхэд үүссэн нөхцөл байдал
  • Төсвийн урьдчилсан гүйцэтгэл болон Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалагдсан “Самурай” бондын хөрөнгийн эх үүсвэр, түүний зарцуулалтын талаар асуулга тавьсан.

Асуулгын хариуг Сангийн сайд Ч.Улаан өгч байна. Танилцуулгын дараагаар гишүүд асуулт асууж хариулт авч байна.

Ж.Энхбаяр:

- Өнөөдрийн байдлаар Засгийн газрын харилцах дансны үлдэгдэл хэд байна вэ, Засгийн газрын дотоод өр хэд байна вэ?

- Төсвийн орлого, зарлага 20-26, хөрөнгө оруулалтын санхүүжилт 7%-тай байна. Тасрах нь тодорхой байна. Хэзээ тодотгол хийх вэ?

- Төсвийн тооцооллыг буруу хийсэн хүмүүст хэзээ хариуцлага тооцох вэ? гэсэн асуулт тавилаа.

Хариулт:

Ч.Улаан:

- Одоогоор хариуцлага тооцоогүй байна.

-Төсвийн тодотголыг хуулийн хугацаанд УИХ-д өргөн барина.

Н.Энхболд:

Чалкотай хийсэн гэрээг хуучнаар нь гаргаж байсан бол хэдий хэрийн ашиг олох байсан бэ? Өөрчилсөнөөс болж хэдий хэрийн ашиг олов?

Д.Ганхуяг:

- Зүүн Цанхиас алдагдалтай, баруун Цанхиас ашигтай үнээр нүүрсээ борлуулж, дундаж нь алдагдалгүй болж байна.

- Чалкогийн гэрээг цуцлаагүй. Гэрээнд өөрчлөлт оруулсан.

2013 оны эхний улиралд “Эрдэнэс-Тавантолгой” болон бусад компаниуд нүүрсээ экспортолж чадаагүй. Учир нь заах зээлийн үнэ унасан.

- Гүний гааль байгуулснаар тээврийн зардал 7-8 ам.доллараар хэмнэгдсэн.

- 2013 оны тухайд зүүн Цанхийн нүүрсийг уурхайн аман дээр 35 ам.доллараар, баруун Цанхийн нүүрсийг 40 ам.доллараар худалдсан.

Тээврийн зардал нь Таван толгойгоос хилийн боомт хүртэл 20-25 ам.доллар байдаг. Ингээд 60-65 орчим ам.доллараар нүүрсээ худалдсан.

- Зүүн Цанхийн нүүрс хямд байдгийн учир “Чалко”-той байгуулсан гэрээний заалттай холбоотой.

- Тухайн үед Цагаан хадан дээр жижиг толгойн нүүрсийг 90 ам.доллараар өгч байсан.

- “Эрдэнэс-Таван толгой” компани "Чалко"-д 70 ам.доллараар нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан.

- БНХАУ-ын дөрвөн биржийн үнийг индексжүүлэн, үнэ тогтоохоор гэрээнд тусгагдсан байсан.

Дөрвөн биржийн үнэд БНХАУ-ын хамгийн хямд үнэтэйд тооцогдох биржийн үнийн индексийн нөлөөлөл нь 60-65 хувьтай байсан. Иймд ямар ч тохиолдолд хилийн үнээс доош ордог зохицуулалттай байсан.

Дөрвөн биржээс нэг нь үйл ажиллагаагаа зогсоосноор зах зээлийн үнээр нийлүүлэх боломж бүрдсэн юм.

Асуулгын хариулттай холбогдуулан гишүүд асуулт тавьж дуусаад, үг хэллээ. Үүгээр өнөөдрийн хэлэлцэхээр төлөвлөсөн асуудал дуусаж байгаа юм.

УИХ-ын дарга З.Энхболд "Ирц байхгүй болохоор ямар ч асуудал хэлэлцсэн унана. Тиймээс өнөөдрийн хуралдааныг өндөрлөе" гэснээр чуулганы хуралдаан дууслаа.

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.6.17] 2014/4/26
үнэнийг хэлэхэд монголын төрд шудрага зүйл явагдах нь тун ховор болсон. энэ хэдэн гишүүд нь шудрагаар алдаа гаргаснаа хүлээх нь юу л бол. гаргасан байлаа ч далдалчих биз. энэ асуудал удахгүй нам жим болох нь тодорхой.
0 | 0 Хариулах
Зочин [92.229.107.75] 2014/4/25
Elbegdorj uheesei. mongol uls mun tsevershine dee.
1 | 2 Хариулах
Зочин [27.123.214.115] 2014/4/26
еренхийлегчее битгий тэгж хэлж бай!
0 | 0 Хариулах
өө [202.131.231.230] 2014/4/25
Нэг удаа алдаагаа засах боломж олгох хэрэгтэй
0 | 0 Хариулах
өө [202.131.231.230] 2014/4/25
Энэ чинь жинхэнэ юм хийж байгаа хүн хуйвалдаанаар огцрох гэж байна. Энэ гурван Тэмүүжин байна гэдэг үнэн байна
0 | 0 Хариулах
Нэр судлаач [182.160.5.15] 2014/4/25
Монголд алдартай 3 тэмүүжин байна.Хаан Тэмүүжин, сайд Тэмүүжин, жүжигчин Тэмүүжин Алдар нэрээ хайрлаж яв
0 | 0 Хариулах
Хов жив [182.160.5.15] 2014/4/25
Тэмүүжингийн эхнэр энэ асуудалд хэрхэн хандаж байгаагаа илэрхийлмээр юм шиг ээ
0 | 0 Хариулах
zochin [202.131.225.110] 2014/4/25
erunhiilugch notstoi gej helsen bol uuchilj boloh aldaa bish gedeg ni oilgomjtoi l baina sh dee, Uuchilj zasah aldaa baisan yum bol yu gej notstoid oroh vee dee
2 | 1 Хариулах
Зочин [103.26.194.23] 2014/4/25
yugaa medej umuuruud bgn uur ene shudarga bus niigmiig , shudarga bus gishvvd erunhiilugch saidiig hen tsewerleh yum be hudlaa shn shudarga niigem tegsh bdal yrisan hvmvvs zavharsan niigmeesee salahiig hvsdeggvi bol zavharsan hvmvvsteigee hol yuvmaariin shudarga bvhniig ingj doosh tatdag arai l ard tvmnee dord vzsin yu ch mdku ugaalgaad surtsan
0 | 0 Хариулах
Зочин [202.179.20.133] 2014/4/27
erunhiilugch ingj helsn geed temuujing uuchilj bolohgui bz dee uneher notstoi aldaa dutagtdaltai yum bol ogtstrono l bz de
0 | 0 Хариулах
Зочин [202.179.20.133] 2014/4/27
Er n bas eronhiilogch gj bas hen yum neg hachin yum twitter deel bolo gj boddog yumuu hugiin shaar we hachin yum
0 | 1 Хариулах
Зочин [119.40.102.112] 2014/4/25
Тэмүжин уйлаад байгаамуу???
0 | 0 Хариулах
зочин [124.158.126.16] 2014/4/25
Шударга байцгаая, алдаа хийсэн бол хариуцлага хүлээлгэж хүлээж сурах дэндүү оройтлоо. Монголыг энэ алиа намууд дуусгалаа. Ганц шударга шийдлээ гэж харж байсан чин энэ алиалагч нар улс төр болгоод, улс төрийн шизо гэдэг өвчин монголыг тахал мэт нийгмийн бүх давхаргад буглажээ.
1 | 0 Хариулах
Зочин [103.29.144.82] 2014/4/25
IKON site mongoldoo NUMBER ONE Bolchloo... social networkiig shinhene utgaar n hugjuulj bna. AMJILT HUSIEEEE
11 | 0 Хариулах
zochin [124.158.126.16] 2014/4/25
Temuujin es zuin notstoi aldaa gargsan ni unen bhaa. Manai uls turchid ihenh ni huuhen shuuhantai end tend suuj bgaa haragddag shde, buur tsagaandaa garchihsan um bna le shde. Iim es zui judaggui humuus bidniig udirdaj bgaa nertei bidnii tsag hugtsaa hugjil devshliig alj bna shde
1 | 2 Хариулах
shar sonin [182.160.36.93] 2014/4/25
batlaadah,
0 | 0 Хариулах
иргэн [202.131.234.50] 2014/4/25
Тэмүүжин эрх баригчдын аалзны торны учрыг олох шатанд тулаад ирсэн тул эд нарт таалагдахаа болиод нойр нь хүрэхээ болихгүй юу,төрийн албыг хариуцлагатай хийгээд эхлэхээр МАНАН-ийн авилгачид яг ийм арга хэмжээ аваад эхэлдэг нь нууц биш
7 | 0 Хариулах