АН-ын гишүүд Байнгын хорооны хуралдаа ирсэнгүй
Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал өнөөдөр 14.00 цагаас эхлэх байсан. Гэвч ирц бүрдээгүй учраас хойшлогдсон байна. Хуралд АН-ынхан бүгдээрээ ирсэнгүй.
Харин Су.Батболд, Сү.Батболд, М.Энхболд, С.Дэмбэрэл, Ж.Энхбаяр, Л.Цог, А.Бакей нар хуралдаа ирсэн байв.
Уг нь өнөөдрийн хуралдаанаар "давхар дээл"-ийн буюу Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан юм.
Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж хуулийг 2014 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхлэхийг гишүүдийн 50,7 хувь нь дэмжсэн юм.
Ингээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
