Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулийн цэц Д.Сугарт хариуцлага тооцжээ

Монголын мэдээ
2014 оны 4 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг
Үндсэн хуулийн Цэцийн ги­шүүн Д.Сугар

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт хариуцлага тооцох тухай тушаалыг Үндсэн хуулийн цэцийн дарга  Ж.Амарсанаа өчигдөр гаргажээ.

Энэ сарын 9-ний өдөр АТГ-аас үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт хариуцлага хүлээлгэх эсэх тухай албан бичгийг ирүүлсэн байна. Тиймээс албан бичгийн дагуу шалгасны эцэст түүнийг хөрөнгө орлогын мэдүүлгээ бичихдээ хайхрамжгүй хандсан, хөрөнгө орлогын өөрчлөлтөө бүрэн гүйцэд мэдүүлээгүй алдаа дутагдал гаргасан гэж үзжээ. 

Ингээд түүнд Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Авлигын эсрэг  хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.3 дахь заалтын үндэслэн "албан тушаалын цалингийн хэмжээг гурван сарын хугацаанд 30 хувиар бууруулах" шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан байна. Мөн Авлигын эсрэг хуулийн 13.8.4 дэхь заалт Үндсэн хуулийн цэцийн гишүүний эрх зүйн байдалд хамаарахгүй болохыг дурджээ.

Ямартай ч Үндсэн хуулийн цэц Д.Сугарт хуулийн хариуцлага хүлээлгэчихлээ. Тэгэхээр түүнд одоо дахин хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс нь хаагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хуульд нэг зөрчлийн төлөө тухайн хүнд давхар давхар хариуцлага хүлээлгэх зарчим байдаггүй. Тэгэхээр одоо түүний асуудлыг УИХ-иар хэлэлцэх ямар ч эрх зүйн үндэсгүй болж байгаа юм.

 
Зураг