Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн дуучдын шилдгүүдийг нэрлэнэ

Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 12
Өдрийн шуудан
Зураг зураг
Нийтийн дуучдын шилдгүүдийг нэрлэнэ

Нийтийн дууны шилдгүүдийг тодруулдаг “Алтан хуур-2014” наадам энэ сарын 22-нд Бөхийн өргөөнд болно.

Тус наадам анх 2005 онд болж байсан бөгөөд 12 номинацид 68 уран бүтээлч өрсөлдөн шилдгүүдээ тодруулж байжээ. Есөн жилийн дараа хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж буй “Алтан хуур” их онцлогтой болно хэмээж буй. Улаан хивсний ёслол болох юм байна.

Нийтийн дууны төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчид, үе үеийн хөгжмийн зохиолч яруу найрагч зэрэг олон уран бүтээлч оролцохоор бэлтгэлээ базаажээ.

Улаан хивсний ёслол 17.00 цагаас эхэлж гала тоглолт, шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээгээр наадам үргэлжлэх гэнэ. Шилдгүүдийг дараах номинациар шалгаруулах юм байна.

  1. Нийтийн дууны шилдэг эрэгтэй дуучин
  2. Нийтийн дууны шилдэг эмэгтэй дуучин
  3. Нийтийн дууны шилдэг хос дуучин
  4. Нийтийн дууны шилдэг яруу найрагч
  5. Нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолч
  6. Нийтийн дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч
  7. Нийтийн дууны шилдэг концерт
  8. Нийтийн дуучны шилдэг аялан тоглолт
  9. Нийтийн дуучны шилдэг цомог
  10. Нийтийн дуучны шилдэг студи
  11. Нийтийн дуучны шилдэг видео клип
  12. Олон нийтийн сэтгэлд хүрсэн дуу
Зураг