Словакийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан бизнесмен Андрей Киска үүрэгт ажлынхаа таван жилийн хугацаанд цалингаас татгалзах болсноо мэдэгджээ.
Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар Киска сонгуулийн өмнөх кампанит ажилдаа Ерөнхийлөгчөөр ажиллах хугацааны бүхий л цалингаас ч давсан хэмжээний мөнгө зарцуулсан байна.
Словакийн төрийн тэргүүн сард 6600 еврогийн цалин авдаг. Харин Кискагийн жилийн орлого нь ойролцоогоор 700000 евро байдаг гэнэ.
Дашрамд сонирхуулахад, Андрей Киска 1963 оны хоёрдугаар сарын хоёрны өдөр төрсөн, нам бус, Словакд бизнесмен, буяны үйлстэн гэдгээрээ алдартай нэгэн юм.
Тэрбээр хүүхдийнхээ өвчний улмаас амьдрал нь хүнд нөхцөлд орсон гэр бүлд тусладаг “Сайхан сэтгэлт сахиусан тэнгэр” буяны байгууллагыг үндэслэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!