Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн тээвэртэй холбоотой гомдол гаргасан ч асуудлыг шийдвэрлэдэг гэхэд эргэлздэг

Э.Пагма
2014 оны 4 сарын 1
Монголын мэдээ

Нийслэлийн иргэдийн хөл дүүжлэх унаа болох нийтийн тээвэртэй холбоотой эерэг, сөрөг мэдээлэл их гардаг.

Хамгийн сүүлд гэхэд автобусны тасалбар 500 төгрөг болсонтой холбоотой мэдээлэл байсан ч үүнтэй зэрэгцэн “Үнэ нэмэгдсэн ч автобусны үйлчилгээ дээшилсэнгүй” гэх зүйлийг ярих болсон.

Харин иргэд энэ мэт нийтийн тээвэртэй холбоотой санал хүсэлт,  гомдлыг тус газрын 326352, 323176  утсанд шууд холбогдон өгдөг. Тэгвэл иргэд дээрх утсанд холбогдож гомдол, санал хүсэлтээ өгдөг эсэхийг тодрууллаа.

Сүхбаатар дүүргийн иргэн Б.Цогоо: Нэг удаа залгасан ч утсаа аваагүй

-Нийтийн тээврийн үйлчилгээ сайжирсан зүйл байхгүй үнээ нэмэхгүй бол болох­гүй нь гэсээр байгаад нэмсэн ч өнөөдөр байдал дээрдсэн юм алга. Гэсэн  хэрнээ орой болохоор микро автобус нь аманд орсон үнээ хэлж ир­гэ­дийг даапаалж байна. Энэ бүх­нийг  харин Нийтийн тээврийн газар анхаарч ажиллах цаг бол­жээ. Үүнээс гадна том ов­рын автобусны жолооч, кон­дукторын харилцаа их таа­руу. Уур уцаартай, огцом зог­­солт хийнэ. Үүнээс болж хүн унаж, бэртэх зэрэг зүйл гарч л бай­сан.

Түүнч­лэн автобусны буу­дал дээр микро зогсчихоод том ав­тобусаа буудал руу оруу­лах­­гүй байх нь арай дэндэж бай­на.  Гэтэл зорчигчид нь хаа хол зогсч байгаа автобусны хой­ноос гүйж, эсвэл хоёрдугаар эг­нээнд зогсч байхад нь сууж бай­на. Энэ бүхнийг л анхаарч ажил­ламаар байна. Миний хувьд нийтийн тээврийн утас руу нэг удаа л залгасан ч утсаа аваа­гүй.  Түүнээс хойш хандаж үзээ­гүй ээ. 

Сонгинохайрхан дүүргийн иргэн Ж.Нямдорж: 20.00 цагаас хойш визагаар үйлчлэхгүй гэдэг

-Нийтийн тээврийн холбогдох утсанд хандах бодолтой байгаа. Зөрчил дутагдлыг нь хэлэхгүй болохоор бүр муухай аашилж, загнаж байна. Оюутнуудтай  ний­тийн тээврийн кондуктор их муухай харьцдаг. Миний хувьд 46 номерын автобусанд ихэвч­лэн суудаг.

Оронгуут тэг ингэ гэх мэтээр хойшоо урагшаа яв гэ­нэ. Явахгүй бол түлхэнэ. Энэ мэт үзэгдэл оюутнуудад өдөр бүр тохиолддог гэхэд болно. Гэ­тэл саяхан үнээ нэмсэн. Ин­гэлээ гээд тэдний үйлчилгээнд сай­жирсан зүйл алга. Автобус хоо­рондын зай ч их. 20-30 минут хүлээх бол энүүхэнд. Орой бо­ло­хоор бүр их хүлээлгэнэ. Тэг­сэн хэрнээ 20.00 цагаас хойш ний­тийн тээвэрт суухаар визагаар үйлч­лэхгүй гэдэг. Мөнгөө төл гэх үзэгдэл маш их байна. 

Сүхбаатар дүүргийн иргэн н.Дэнсмаа: Нийтийн тээврийн утас руу залгаж үзээгүй

-Юм бүхнийг муулбал сайн зүйл байхгүй шүү дээ. Өнөөдөр хотын нэг захаас нөгөө зах хү­рэхэд 500 төгрөгөөр явж байна гэ­дэг боломжийн гэж хэлмээр байна. Яах вэ үйлчилгээ ха­рил­цаан дээр асуудал байдаг л байх. Өдөр бүр  олон ааш авир­тай хүнд үйлчилж байгаа хү­мүүсийг нэг талаас ойлгох хэрэг­тэй.

Иргэд ч гэсэн олон нийтийн тээвэрээр  үйлчлүүлж байгаа учраас соёлтой байх нь чухал. Эмээ нь ийм л бодолтой явдаг. Нийтийн тээврийн ав­тобус бүхэнд санал хүсэлт авах утас гэж байдаг юм билээ. Үнэ­хээр болохгүй бол тэр утас руу нь холбогдох л байх. Одоогоор хол­богдож үзээгүй байна.  

Баянзүрх дүүргийн иргэн Ш.Тэгшээ: Үнээ нэмээд байвал хүндхэн л болох нь

-Өндөр настай, оюутнууд тус­гай үнэмлэхээр үйлчлүүлнэ. Гэ­тэл 40 гарсан хүнд нийтийн тээв­рийн үнийн өсөлт хүнд тусч байна. Бидний насны иргэд ажил хийх гэхээр олдохгүй, хүнд асуудалтай тулдаг. Гэтэл хөл залгуулах ганц унаа нь үнээ нэ­мээд байвал хүндхэн л бо­лох нь. Миний хувьд яг одоо хоёр буудал газар алхаад явж байна. Кон­дук­тораас хоёр буудал сууя гэж гуйсан ч зөвшөөрөөгүй бо­лохоор яах аргагүй л алхаж явна.

Энэ мэт хүндрэлтэй асуудал их шүү дээ. Үүнээс гадна оройн 20.00 цаг өнгөрөхөөр  л хүүхдүүдээс мөн­гө нэхэх, бага оврын автобус нь үнээ нэмэх гэх мэт асуудал их байна. Үүнийг л анхаарч үзмээр байна гэдгийг танай со­ниноор дамжуулж хэлмээр бай­на. Яагаад гэхээр нийтийн тээв­рийн утсанд холбогдож үзээ­гүй учраас л үүнийг хэлж бай­гаа юм. 

Чингэлтэй дүүргийн иргэн Д.Цэрэнсодном: Сайхан үйлчилгээтэй  юм шиг санагддаг

-Миний хувьд нийтийн тээв­рээр нэг их үйлчлүүлээд бай­даг­гүй. Хаа нэг том автобусанд суу­на. Тухайн үед гайгүй сай­хан үйлчилгээтэй л юм шиг санагддаг. Түүнээс биш өдөр бүр  суугаад байвал сайн мууг нь мэдрэх л байх. Жижиг мик­ронд суух дургүй. Учир нь тэд нэг буудал дээр удаан зогсоно, хурд хэтрүүлнэ, олон хүн чихэх  гэх мэт хүндрэл их байдаг. Тийм болохоор л том оврын автобусаар үйлчүүлдэг. Саяхан ав­тобус үнээ нэмсэн гэсэн ч энэ өсөлтийг нэг ихэд үзэх­гүй байгаа. 

Баянзүрх дүүргийн иргэн Т.Пүрэвдорж: Хандсан ч тоодоггүй юм шиг байна билээ

-Нийтийн тээврийн утсанд хан­­даж үзээгүй ээ. Хандсан ч тоо­доггүй юм шиг байна билээ. Ма­най хамаатан тийм зүйл хэлсэн. Энэ олон нийтийн тээвэрт сайн гэ­хээсээ илүү муу үйлчилгээ үзүү­лэгчид олон байна. Зарим нь цагтаа амжихгүй нь гэдэг юм уу яадаг юм уралдана. Хурд хэтрүүлж явснаа гэнэт тормс гишгэх жишээний. Үүнээс болж хүн бэртвэл яана. Үүнийг хэ­лэ­хээр урьдаас  уурлаж загнаж, янз бүрийн хараал хэлнэ.

Ер нь нийтийн тээрвийн кондуктор бол гайгүй шүү дээ. Жолооч нар нь л хүнийг хурдан буу гэх мэтээр загнах, бууж амжаагүй байхад хөдлөх гэх мэт дутагдал их.  Түүнчлэн микро автобусны үйлчилгээ үнэхээр муу байна. Оройн 20 цаг хүрсэн үү үгүй юу 1000-1500 төгрөг нэхнэ. Үүнийг нийтийн тээврийн газар үнэхээр мэдэхгүй байна уу. Эсвэл мэдсэн ч мэдэхгүй царайлж байна уу гэдгийг мэдэхгүй юм.  Тийм болохоор нэг талаас нь үүнийг цэгцэлж өгөөч ээ гэж хэл­мээр байна. 

Баянгол дүүргийн иргэн Б.Амартүвшин: Асуудлыг шийдвэрлэдэг гэхэд эргэлздэг

-Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа оюутнуудын хувьд тэд­ний нүдэнд орсон хог мэт л ха­рагддаг байх. Автобусанд ороод цүнхнээсээ визагаа гар­гах хооронд л “Мөнгө өгөх  гэж байгаа юм шиг ямар удаан юм” гэх мэтээр загнаж, хурдан ураг­шаа явж гэж түлхэнэ.  

Тэ­гээд хүн нь багтахгүй бол гэнэт хүчтэй тормос гишгэнэ. Оюу­тан хүн, тэгээд нийтийн тээв­рээр үйлчлүүдэг болохоор сайн мууг нь байнга л мэдэрч байдаг. Автобус бүрт нийтийн тээвэртэй холбоотой саналаа энэ утас руу гэх зүйл байдаг. Ганц нэг залгахаар утсаа авахгүй юм билээ. Ер нь нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар хандсан ч шийдвэрлэдэг гэхэд эргэлздэг. 

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Ганбат: Жолоо барих үедээ утсаар ярьж, тамхи татдаг

-Холбогдох утсанд хандаж үзээгүй. Гэхдээ би байнга л нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Үйлчилгээний хувьд сайн муу тал нь тэнцүү юм болов уу. Энэ олон хүнд үйлчилж байгаа юм чинь үйлчилгээгээ сайжруулах нь мэдээж.

Гэтэл үнээ нэмэхгүй бол бид явж чадахгүй гэх мэтээр боомилж, дураараа аашилж бай­гааг ойлгохгүй байна. Өөрт ногдсон эрх үүргээ сайн биелүүлж байж л үйлчилгээ сай­жирна. Автобус бүрт  жо­лооч бүхээгтээ тамхи татаж бо­лох­гүй, утсаар ярьж болохгүй гэх журамыг наасан харагддаг ч энэ нь эсэргээрээ л хэрэгжээд бай­на. Тийм болохоор нийтийн тээвэр эрхлэгч аж ахуй нэгжүүд үүнийг анхаараач ээ.

Зураг