Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Хэнтий, Хөвсгөл аймагт оношилгооны нэгдсэн төв байгуулагдлаа.
11 аймагт тоног төхөөрөмж худалдаж авах, аймгуудын оношилгооны төвийн засварын ажилд 25 тэрбум төгрөгийг зарцуулсан. Үүнээс Хэнтий аймагт 148 сая төгрөгийн өртгөөр барилгын засварын ажил хийгдэж, 1,2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж суурилуулжээ.
11 аймагт нийт 27 нэр төрлийн 240 ширхэг багаж тоног төхөөрөмж суурилуулсан байна. Эдгээр нь Япон, Солонгос, Франц, Герман, Итали, Хятад, Бразил зэрэг улсад үйлдвэрлэгдсэн хамгийн орчим үеийн тоног төхөөрөмжүүд ажээ.
11 аймагт нийт 27 нэр төрлийн 240 ширхэг багаж тоног төхөөрөмж суурилуулсан байна.
Оношилгооны төвүүдийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн компаниуд нь тоног төхөөрөмжийн баталгаа, засвар үйлчилгээ, тохиргоо зэргийг 3 жил хүртэл хариуцан ажиллах юм байна.
Тэд аймаг бүрт очиж эмч эмнэлгийн ажилтнуудад сургалт зохион байгуулж зарим нийлүүлэгч компаниуд холбогдох мэргэжилтнүүдийг гадаад оронд сургасан байна. Тухайлбал, дүрс оношилгооны аппарат дээр ажиллах эмч нарыг БНСУ-д сургажээ.
Эх сурвалж: ЗГХМОНХА
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!