Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын захиргаа тогосноос болж шүүхэд дуудагджээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Марселийн шүүх тун ярвигтай нэгэн хэргийг шийдэх хэрэгтэй олжээ. Гэр бүлийн нэгэн хос хотын захиргааны эсрэг шүүхэд гомдол гаргасан гэнэ.

Гомдолдоо нойргүйдэж, ядаргаанд орсны улмаас эмнэлэгт хандахаас аргагүй болсон гэж бичжээ.

Харин тэдний нойргүйдэж, хямрах болсон шалтгаан нь гэр бүлийн хоёрын амьдардаг байрны хажууханд байх хүрээлэнгийн тогос гэнэ. Тогос бол гайхам үзэсгэлэнтэй шувуу гэдэгтэй хэн ч маргахгүй, гэхдээ чихэнд чийртэй дуутай. Тиймдээ ч энэ шувуу шөнөөр чанга гуугачин гэр бүлийн хоёрыг унтахад саад болжээ. Харин шөнө болгон ийн их чимээ гаргах шувууг “тайвшруулахын” тулд хотын захиргаа юу ч хийгээгүй хэмээн гомдолд дурдсан байна.

Чухамхүү хотын захиргааны эсрэг гомдол гаргах болсон нь тогосыг 2008 онд Марселийн хотын даргад бэлэглэсэнтэй холбоотой гэнэ.

Шүүхээс энэ хэргийг хянан үзээд хотын захиргаа нэхэмжлэл гаргагчдын хэвийн амрах нөхцлийг хангахын тулд хангалттай арга хэмжээ аваагүй гээд хотын захиргаа нэхэмжлэл гаргасан гэр бүлд 4000 евро төлөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ