Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Крымийн дараа Финланд уу?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Финландын арми саяхнаас 24 цагийн хилийн хяналт, ажиглалтын горимд шилжсэн байна. Учир нь ОХУ Финландын хилд тун ойрхон агаарын хүчний сургуулилт хийж эхэлжээ.

Эндээс Финланд дараагийн Крым болох юм биш биз гэсэн асуулт гарч ирж байна.

Зарим шинжээчид Путин хуучин ЗХУ болон Хаант Оросын хэсэг байсан газар нутгууд болох Гүржийн зарим хэсэг, Украйн, Беларусь, Балтийн улсууд, Финландыг онилж байж болзошгүй гэцгээж байна.

Финланд нь НАТО-гийн гишүүн биш. Гэхдээ Европын Холбооны гишүүн гэдэг утгаараа хэрвээ ОХУ довтолбол Европын Холбоо ямар нэг арга хэмжээ авах нь тодорхой.

Гэхдээ ихэнх хүмүүс Путиныг зориуд Европ даяар айдсын доргилт үүсгэхийн тулд ингэж байгаа ч гэцгээж байгаа юм. Ер нь Орос, Финландын хоорондын түүх их эмзэг. Финландчууд ч мөнхийн айдастай байдаг аж.

18 дугаар зууны турш Финланд нь Орос, Шведийн дайн тулааны талбар байжээ. Дараа нь 1809 онд Хаант Орос өөртөө нэгтгэж нэг мужаа болгосон түүхтэй.

Харин 1917 оны хувьсгал болон Дэлхийн нэгдүгээр дайн Финчүүдэд тусгаар тогтнох боломж олгосон юм. Дэлхийн хоёр дугаар дайны үеэр ЗХУ, Финланд улс хоорондоо хоёр ч удаа дайтаж байсан. Энэ хүйтэн харьцаа ЗХУ-ыг нуран унах хүртэл үргэлжилсэн юм.

Путины дараагийн нүүдэл хаашаа эргэх бол гэсэн айдаст нийт Европ даяар автжээ.