Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Энхтайван: Солонгост амиа алдсан иргэдийн мэдээллийг шалгаж байна

С.Уянга, Зууны мэдээ
2014 оны 4 сарын 1
Зууны мэдээ
Зураг зураг
Солонгост амиа алдсан иргэдийн мэдээллийг шалгаж байна

БНСУ-ын Жангбүк аймгийн Асан хотод автомашины ослоор Монгол Улсын дөрвөн иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Энэ талаар Гадаад харилцааны яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтайванаас тодрууллаа.

- Солонгос улсад манай улсын дөрвөн иргэн амиа алдсан хэрэг гарсан мэдээлэл байна?

-БНСУ-ын Жангбүк аймгийн Асан хотод осол гарч манай улсын дөрвөн иргэн амиа алдаж хоёр иргэн бэртсэн гэх мэдээллийг тэр даруй манай элчин сайдын яаманд мэдэгдсэн. Тухайн үед  монгол залуус “Avante” маркийн суудлын автомашинтай явж байсан бөгөөд замын хажуугийн шонг мөргөсний улмаас осол гарсан. 

Дээрх автомашиныг Монгол Улсын иргэн 37 настай А жолоодож байсан бөгөөд  согтууруулах ундаа хэрэглэсэн болоод хурд хэтрүүлсэн эсэхийг  тодруулахаар ажиллаж байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн.

-Танай байгууллагаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Одоогоор бид осолдсон хүмүүсийн ар гэрийнхэнтэй холбоо барих ажлыг зохион байгуулж байна. Ар гэрийнх нь зарим хүмүүстэй холбогдож чадахгүй байна. 

Мөн эдгээр хүмүүс БНСУ-д хараар, эсвэл албан ёсны эрхтэй ажиллаж байсан эсэхийг тодруулахаар холбогдох мэдээллийг нь шалгаж байна.

Зураг