Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн хувьцаанууд улирлын эцэст өсөлттэй байлаа

PURPLEBOOK
2014 оны 4 сарын 1
PURPLEBOOK
Зураг зураг

-Дэлхийн эдийн засгийн онцлох мэдээ-

Хятад болон Японы эдийн засгийн үзүүлэлтүүд муу байгаа нь эхний улиралд хөрөнгийн зах зээл унахад нөлөөллөө. Никкэй болон Шанхайн биржүүд уналттай байсан бол эсрэгээр Индонез ба Филлипиний биржүүд өсөлттэй байна.

Өнөөдөр Хятадын PMI индекс зарлагдах бол Австралийн төв банкны бодлогын хүүг өөрчлөх эсэх шийдвэр мөн зарлагдана.

Харин долоо хоногийн эцсээр АНУ-ын ажилгүйдлийн статистик зарлагдах юм.

Евро бүсийн инфляци дөрвөн жилийнхээ доод хэмжээнд хүрч таамаглал биелсэнгүй

Инфляци бага түвшинд байгаа Европын төв банкыг хүнд байдалд оруулахаар байна. Гуравдугаар сард ХҮИ жилийн 0.5 хувиар өссөн нь өмнөх сарын 0.7 хувийн өсөлтөөс бага байгаа юм. Инфляцийн түвшин зургаан сарын туршид нэг хувиас бага түвшинд хадгалагдаж байна.

Харин төв банкнаас хоёр хувийн зорилт дэвшүүлээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор 57 шинжээчийн 3 нь төв банкны 4-р сарын 3-ны уулзалтаар бодлогын хүүгээ бууруулна гэж таамаглаж байна.   

АНУ-ын төв банкны ерөнхийлөгч Yellen: Мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруулахад эдийн засгийн дэмжлэг хэрэгтэй

Төв банк хүүгийн түвшинээ таамаглаж байгаа хугацаанаас өмнө өсгөх вий гэсэн хөрөнгө оруулагчдын хүлээлтэнд төв банкны ерөнхийлөгч Yellen хариулахдаа “Эдийн засаг сайжирч байгааг илүү сайн харуулах үзүүлэлт бидэнд хэрэгтэй байна. Төв банк ажилгүйдэлтэй тэмцэхэд хангалттай их зүйл хийгээгүй. Хүүгээ бараг тэг болгож төв банкны балансыг 4.23 триллион ам.доллараар зузаатгасан.

Энэ бодлого одоо ч хэрэгтэй байна. Цаашид ч хэсэг хугацаанд хэрэгтэй. Энэ тал дээр төв банк нэгдсэн байр суурьтай байгаа. Их хямралын аюул дуусаагүй хэвээр байна. Зорилгодоо хүрэхэд бидэнд хугацаа хэрэгтэй” гэжээ.