Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Чарли Чаплиний эшлэлүүд

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 4 сарын 1
iKon.MN

Английн инээдмийн жүжигчин, кино найруулагч, зохиолч Сэр Чарльз Спенсер Чаплин (1889-1977) дуугүй киноны ертөнцийн хаан байсан билээ. Тэр бүтээсэн дүрээрээ дэлхийн киноны салбарын нэг үеийн билэг тэмдэг болсон алдар гавъяатай.

Түүний жүжигчний карьер 75 жил үргэлжилсэн гэдэг. Ингээд Инээдмийн өдрийг тохиолдуулан түүний эшлэл үгнүүдээс хүргэж байна.

 

Инээгээгүй өнгөрөөсөн өдрөө дэмий үрэгдсэнд тооц.

 

Энэ нүгэлт хорвоод үүрдийн юм гэж байхгүй, бүр бидний зовлон ч гэсэн.

 

Ойрхноос харвал бидний амьдрал эмгэнэлт жүжиг, харин холоос харвал хошин шог.

 

Үг бол хямдхан эд. Чиний хэлж чадах хамгийн том зүйл “заан” шүү дээ.

 

Инээд бол тэнхрүүлэгч, тайтгаруулагч, өвчнийг дарагч.

 

Надад хошин жүжиг бэлдэхэд цэцэрлэг, цагдаа, хөөрхөн бүсгүй байхад л хангалттай.

 

Эр хүний жинхэнэ чанар согтуу байхад нь илэрдэг.

 

Миний төсөөлж чадах хамгийн гунигтай зүйл бол тансаглах.

 

Амьдралын хамгийн инээдтэй зүйл бол зөв цагт буруу зүйл хийх.

 

Энэ бол хатуу хорвоо, үүнийг туулж гарахын тулд хатуу байхаас өөр замгүй.

 

Бид хэтэрхий их бодож хэтэрхий бага мэдэрч байна.

 

Би Бурхантай эв найртай байдаг. Харин хүмүүстэй зөрчилддөг.

 

Би зөвхөн алиалагчаараа л үлдэнэ. Энэ л намайг ямар ч улстөрчөөс хол өндөрт байлгадаг.

 

Дарангуйлагч нар өөрийгөө чөлөөлж бусдыг боолчилдог.

 

Надад дүрийн тухай ямар ч санаа байдаггүй. Харин хувцаслаж, нүүрээ будуулж эхлэхэд тэр дүр мэдрэгдэж эхэлдэг. Тайзан дээр гарахад тэр дүр бүрэн амьдарч эхэлдэг.

 

Надад цаашдаа Америкт байх ямар ч хэрэгцээ байхгүй. Исүс Христ ерөнхийлөгч болсон ч би буцаж очихгүй.