Өнөөдөр Монголчууд зах зээлийн хэмжээндээ харьцуулахад телевизийн сувгийн тоогоор дэлхийд толгой цохиж яваа гэдэгт хэн ч эргэлзэхгүй байх.
Энэ гаж үзэгдэл нь эргээд тэдний ашиг орлого, бүтээгдэхүүний чанарт муугаар нөлөөлж байгаа.
Сүүлийн үед ихэнх телевизүүд дүрсний чанартаа анхаарал хандуулж худлаа үнэн ч гэсэн HD гэсэн шошго энд тэндээ зүүх болсон нь бас нэг дэвшил юм.
Харин бас нэг шийдэх ёстой асуудал бол телевизийн дууны чанар.
Үүнд хоёр зүйлд телевизүүд анхаарлаа хандуулмаар байна.
Эдгээрийг засаж залруулахад санаачлага, өдөр бүр хийж байгаа ажлаа зөв эсэхийг эргэж хардаг “байнгийн сэргэг” сэтгэлгээ, тасралтгүй өөрчлөлт, сайжруулалтын төлөө явах чадвар дутаж байгаа гэж бодож байна.
Монголчууд бид ер нь бүхэлдээ жижиг гэлтгүй зүйлд анхаарал тавих тал дээр тааруу, хайхрамжгүй, хэнэггүй хүмүүс. Өөрчлөлтийг бага зүйлээс, бас өөрсдөөсөө эхлэх ёстой мэт санагдана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!