ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Чежү дэх Монгол цирк 14.2 сая хүнд үзүүлбэрээ үзүүлжээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

БНСУ-ын Чежү арал дахь Монгол циркийн ахлагч Г.Баатархүүг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүлээн авч уулзсан байна. Түүнийг эх нутагтаа ирэх үеэр нь  циркийн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн МУСТА цол тэмдэгээр шагнаж урамшуулжээ.

Г.Баатархүү циркийн урлагт 13 жил ажиллаж байгаа бөгөөд уг циркэд анх бүжигчнээр ажлын гараагаа эхэлсэн ба 2010 оноос ахалж эхэлсэн байна.  Одоо нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй ба тоглолтод уран нугаралт, агаарын гимнастик, морин дээр галтай жонгилороор цагираг эргүүлэх,  дээш үсрэх, морины гэдсэн доогуур орох, морин дээр зогсох,  хоёр морин дээр таван хүн зэрэг гарах,  бүжиглэдэг морь, Чингис хаан , есөн цагаан туг, пони морины үзүүлбэр, давхиж байгаа морин дээр үсрэн гарч зогсох, Чингис хааны морин цэргийн сүр хүчийг гайхуулсан монгол эрчүүдийн авхаалж самбаа, эр зоригийг  харуулсан үзүүлбэрийг  тоглолтодоо шингээж өгчээ.

Тэд 13 жилийн хугацаанд 14.2 сая хүнд үзүүлбэрээ үзүүлжээ. 

Тус цирк өдөрт гурван удаа нэг цагийн тоглолт хийдэг юм байна. Цирк нь 950 хүний суудалтай ажээ.  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.