ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Жиргээнд "олон зураг", "tag" нэмэгдлээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 28
IKON.MN

Twitter улам л Facebook шиг болсоор байна.

Одооноос эхлээд та жиргээндээ дөрөв хүртэл зураг оруулж мөн фото дээрээ 10 хүртэл хүнийг "tag"-лаж болдог боллоо.

Timeline дээр эдгээр нь хамтдаа харагдах ба аль нэг дээр нь дарахад бүтнээрээ харагдах юм.

Хэн нэг найзыгаа "tag"-лхад найз дээр нь notification очих ба тэгэхэд нь "tag"-ыг устгах эсвэл өөрчлөх боломж олгодог гэнэ.

1. Хэрхэн олон зураг жиргэх вэ?

Шинэ жиргээ үүсгэхдээ Photo Album дотроосоо дөрөв хүртэл зургаа сонгоно.

Олон зураг сонгох

Зураг бүрийн дор "Who's in these photos?" гэсэн товч харагдах ба түүн дээр дарж хэн нэгнийг "Tag"-лана.

Tag оруулах

2. Зайлшгүй мэдэх ёстой тохируулга

Таны Twitter-ын Settings дотор Privacy хэсэгт Photo tagging гэсэн сонголт байгаа. Түүнийг ON болговол таныг хүмүүс "Tag"-лаж болно. Эсрэгээрээ бол хэн ч таныг "Tag"-лаж чадахгүй.

Settings -> Privacy -> Photo tagging

Мөн ON болгосны дараа дотор нь дахиад хоёр сонголт бий. Эдгээр нь "Anyone can tag me" буюу "Хэн ч таныг tag-лаж болно", эсвэл "People I follow can tag me" буюу "Зөвхөн миний дагасан хүмүүс tag-лана".

Хэн tag-лаж болохыг сонгох

3. Техникийн нөхцлүүд

Одоогоор энэ боломж зөвхөн iPhone-д нэвтэрсэн байгаа. Удахгүй Андройд болон Веб хувилбаруудад мөн нэвтрэх гэнэ.

Мөн таны Twitter application 6.3 хувилбараар шинэчлэгдсэн байх ёстой.

Гэхдээ олон зураг болон tag оруулахад л iPhone шаардлагатай, харин үзэхэд Андройд болон Дэсктопоос хаанаас ч үзэж болно.