Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Тунгалаг: Нурууны хамгийн үр дүнтэй эмчилгээ бол хөдөлгөөн

Р.Оюун
2014 оны 3 сарын 22
Зууны мэдээ
Зураг зураг
Нурууны хамгийн үр дүнтэй эмчилгээ бол хөдөлгөөн

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн мэдрэлийн эмч Г.Тунгалагтай ярилцлаа.

-Сүүлийн үед залуучууд нуруугаар хөшиж өвдлөө гэж ярих нь их болжээ. Энэ нь мэдрэлийн өвчин мөн үү. Энэ өвчин юунаас болж үүсдэг юм бэ?

- Xүний бие организмыг ерөнхийд нь тархи удирдаж байдаг. Үрэвсэл болон ямар нэг органик, органик-бус гэмтлийн улмаас үүссэн өвдөлтүүдийг мэдрэлийн өвдөлт гэж нэрлэдэг. Нуруу өвдөх шалтгаан олон янз байдаг.

Амьдралын янз бүрийн шалтгааны улмаас, бага наснаасаа хүнд юм өргөж, хөдөлмөр эрхэлсэн нь нурууны суулт өгөхөд нөлөөлдөг.

Нэгдүгээрт, хөдөлгөөний хомсдол, биеийн хүчний ажил, хүнд зүйлийг буруу техникээр өргөх, ачааллыг буруу өгснөөс нурууны эмгэгүүд сүүлийн үед ихэссэн. Залуучууд голдуу өвдөж байна гэдэг нь хөдөлгөөний хомсдолоос болж байна.

Байнгын нэг хэвийн байрлалд суугаа ажил эрхэлдэг. Амьдралын янз бүрийн шалтгааны улмаас, бага наснаасаа хүнд юм өргөж, хөдөлмөр эрхэлсэн нь нурууны суулт өгөхөд нөлөөлдөг. Нурууны өвчнийг мөн насжилтын өвчин гэж үздэг. Нас ахих тусам нурууны өвчин ихэснэ. Гэхдээ анхны суурь нь 25 наснаас эхэлдэг.

-Нурууны өвчний энэ үед ямар эмчилгээ хийлгэх нь илүү үр дүнтэй байдаг юм бол?

-Эмийн эмчилгээнээс гадна эмийн бус физик эмчилгээ, биеийн тамирын дaсгал үр дүнтэй аргад тооцогдож байгаа. Эмийн эмчилгээ нь тухайн үедээ өвчин намдаах, булчин суллах үйлчилгээ үзүүлээд л өнгөрнө. Хамгийн үр дүнтэй арга бол дасгал хөдөлгөөн. Үүнд нурууны сунгалтын болон булчин чангалах дасгал байна.

 Үе гээд байх юмгүй ясжсан тохиолдолд татлага эмчилгээг хориглодог.

Үүнээс гадна явган алхах хэрэгтэй. Нурууны нугасны дискнүүдийн хооронд байгаа мөгөөрсөн жийргэвчнүүд нь өөрөө мэдрэлийн судас юм.

Энэ нь хүний алхах идэвхтэй хөдөлгөөний үр дүнд нэвчих замаар тэжээлээ авдаг. Тиймээс тогтмол алхаж байх нь чухал.

-Ямар тохиолдолд нурууны суултын үед бариа засал хийхийг хориглодог юм бэ. Бариа засал хийлгэх нь хэр үр дүнтэй байдаг юм бэ?

-Физик эмчилгээний арга үр дүнтэй. Нуруу ямар нэг байдлаар хазайсан, муруйсан, суулт өгсөн тохиолдолд бариа засал хийлгэж болно. Харин үе гээд байх юмгүй ясжсан тохиолдолд татлага эмчилгээг хориглодог. Булчин суллах бариа заслыг хориглодоггүй. Мөн шавар эмчилгээ үр дүнтэй байдаг.

-Нуруунд суулт өгч хазайсан гэж байна. Үүнийг яаж мэдэж, оношлуулах вэ?

-Гаднаас нь ерөнхий байдлыг нь хараад хазайлтыг тодорхойлж болно. Хоёрдугаарт, рентген шинжилгээний тусламжтайгаар тодорхойлно. Нурууны зураг авахаас гадна шаардлагатай үед MRI-гaap нурууны эмгэгүүдийг оношлодог. Нурууны ясанд явагдаж байгаа гурван янзын үндсэн өөрчлөлтүүд байдаг.

Нурууны эмгэгүүд жин ихтэй, тарган хүмүүст, мөн жирэмсэн үед илэрдэг.

Үүнийг эрт үед нь оношлуулахад мэс засал хийлгэхгүйгээр эмийн болон эмийн бус дасгал хөдөлгөөний тусламжтайгаар явцыг хүндрүүлэлгүйгээр тухайн үе шатанд нь барьж болно. Хэрэв нурууны ясанд гүнзгий өөрчлөлт гарсан дискүүдийн хоорондын эвэрхий үүссэн тохиолдолд мэс засал хийдэг.

-Манайхан бөөр, нуруу өвдөж байгаагаа тэр бүр мэддэггүй. Тиймээс энэ хоёрыг яаж ялгах вэ. Нурууны өвдөлттэй хүмүүс бариа заслыг жилд хэдэн удаа хийлгэх ёстой вэ?

-Нэгдүгээрт, бодит үзлэгээр ялгана. Хоёрдугаарт, шинжилгээний тусламжтайгаар оношлоно. Өвчин хэр сэдэрч байгаагаас хамаарч жилд 1-2 удаа физик болон шавар эмчилгээнд явна.

Нуруу нь өвддөг хүмүүс гам сайн барих ёстой. Тухайлбал, хүнд зүйл өргөхдөө бусдын тусламжийг хүсэх юм уу, ганцаараа ямар нэг хүнд юм өргөж болохгүй. Нуруу ууц болон дороосоо даарахгүй байх нь чухал.

Нуруунд тулгуур болох бүс зүүж, хэвлийн булчинг чанга байлгах ёстой. Хэвлийн булчин сул байх тусам нуруунд ачаалал ихэсдэг. Нурууны эмгэгүүд жин ихтэй, тарган хүмүүст, мөн жирэмсэн үед илэрдэг.

-Энэ өвчнөө хүндрүүлэхгүйн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд идэвхтэй хөдөлгөөн хийж занших, биеийн хүчний ажлыг хийхдээ нуруунд ачаалал өгөхгүйгээр гуяныхаа булчин дээр тавьж өргөх техникүүдийг зөв хийх нь чухал. Мөн ясны сийрэгжилтээс сэргийлэх хэрэгтэй.

Зураг