Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Чөлөөтийн Э.Сумъяа “Алтангадас одон”-гоор шагнууллаа

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч  зарлиг гаргаж салбар бүрт  олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасныг ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал салбарынхандаа дөнгөж сая гардуулж өглөө.

Шагнал авсан хүмүүсийг танилцуулбал, 

“Алтангадас одон”:

  1. Цамбажавын Болормаа /Үндэсний бөхийн холбоонд нягтлан бодогч/
  2. Эрдэнэчимэгийн Сумъяа /Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин/ 
  3. Жалцавын Зоригоо /Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч/ 
  4. Бямбаренчингийн Баяраа /Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч/ 

“Хөдөлмөрийн хүндэт” медаль:

  1. Товуудоржын Дамбарагчаа /Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч/ 
  2. Самбуугийн Ганбаатар /Монголын боксын холбооны зохион байгуулагч/
  3. Паламын Чулуунбаатар /Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч/

“Цэргийн гавъяа”-ны одон:

  1. Жамбалын Баатарсүрэн /Монголын боксын спортын ахмад тамирчин/ 

“Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одон:

  1. Пүрэвийн Алтангэрэл  /ССАЖЯамны төрийн нарийн бичгийн дарга/.