Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Үсчид олон улсын тэмцээнд оролцоно

Зууны мэдээ
2014 оны 3 сарын 17
Зууны мэдээ
Зураг зураг

Олон улсын “Үсчин, гoo засалчдын тэмцээн” энэ сарын 19-нд ОХУ-ын Эрхүү хотноо болох ажээ.

Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг өчигдөр Эрхүүг зорилоо. Энэхүү тэмцээнд Герман, Польш, Хятад, Орос, Монгол Улсын баг өрсөлдөх юм байна.

Өнгөрөгч онд соёл урлаг, урлан бүтээх, зураач, үсчин гоо засалчид олон улсын болон Ази номхон далайн орнуудын тэмцээнээс шагналт байрт шалгарвал улсаас байлах тухай Засгийн газрын тогтоол гарсан аж.

Энэ талаар МҮГЗХ-ны тэргүүн Ц.Цогзолмаа хэлэхдээ “Манай үсчид Азийн тэмцээнээс алтан медаль авсан боловч улсаас олгох урамшууллаа авч чадаагүй байгаа. Хэдийгээр олон бэрхшээл гардаг ч бид өнөөдрийг хүртэл олон улсад болон Азид болдог тэмцээнүүдэд үргэлж амжилттай оролцож ирсэн.

Энэ удаад ч богц дүүрэн ирнэ гэдэгт итгэл дүүрэн байна” гэв.

Зураг