АНУ-ын хэсэг эрдэмтэн хүний бие организмыг идэвхжүүлж, тархи сэргээх өнгийг тодорхойлжээ.
Улбар шар өнгө нь хүний идэвхийг нэмэгдүүлэх учир сэрүүлэгтэй цагийг орлуулж болно гэсэн санааг эрдэмтэд тавьсан аж. Мөн улбар шар өнгө нүдний “меланопсин” гэх гэрэл мэдрэмтгий пигментийг ялгаруулж, пигмент тархинд дохио өгдөг байна.
Висконсоны их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанд оролцсон сайн дурынхан цэнхэр, улбар шар өнгийг ээлжлэн харжээ.
Энэ үеэр тархины үйл ажиллагааг ФМРТ аппаратаар тэмдэглэсэн бөгөөд улбар шар өнгийг харах үед тархи идэвхтэй ажиллаж байсан гэнэ.
Харин цэнхэр өнгийг харахад тархины үйл ажиллагаа хэвийн байжээ. Тиймээс хүүхдийн сурах идэвхийг нэмэгдүүлэхэд улбар шар өнгө нөлөөлөх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!