Эрүүл мэндийн сайдын 2012 оны 429 дүгээр тушаалаар батлагдсан “Лавлагаа төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийн дагуу ЭМЯ-ны харьяа лавлагаа төвүүд нь төрөлжсөн мэргэжлийн лавлагаа тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Лавлагаа төвүүд нь улсын хэмжээнд хүн амд тухайн чиглэлээр мэргэжлийн лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлэх, оношилгоо, эмчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамж, аргачлал боловсруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг давтан сургах, мэргэшүүлэх, эрүүл мэндийн бусад байгууллагыг мэргэжил, аргазүйн зөвлөгөөгөөр хангах, хүн амын өвчлөл, өвчний тархалт, нас баралтыг тандан судлах, судалгаа, шинжилгээний ажил эрхлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлж буй.
Мөн лавлагааНЫ төвүүд нь дараах чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн лавлагаа, тусламж үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
1. Гэмтэл согог судлалын үндэсний төв
- Осол, гэмтэл болон осол, гэмтлийн мэс заслын чиглэлээр лавлагаа тусламж, үйлчилгээ
2. Улсын гуравдугаар төв эмнэлэг
- Зүрхний эмгэг, зүрхний шигдээсийн үеийн тусламж, үйлчилгээ
- Мэдрэлийн эмгэг, тархины харвалтын үеийн тусламж, үйлчилгээ
- Зүрх, судасны мэс заслын тусламж, үйлчилгээ
- Мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээ
- Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний лавлагаа тусламж, үйлчилгээ
- Зүрх, мэдрэлийн чиглэлийн эмнэлзүйн лавлагаа сургалт
- Гематологи, биохимийн лавлагаа лаборатори
- Зүрх, тархи, мэдрэлийн дүрс оношилгооны лавлагаа төв
3. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
- Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх барих, эмэгтэйчүүд, ураг-нярай, хүүхдийн анагаах, мэс заслын чиглэлээр лавлагаа тусламж, үйлчилгээ
4. Хүүхдийн төв сувилал
- Дутуу болон бага жинтэй нярайг торниулах, 3 хүртэлх насны өсөлт бойжилтын хоцрогдол, хоол тэжээлийн дутагдалтай хүүхдийг эмчлэх, сувилах, сэргээн засах чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн лавлагаа тусламж, үйлчилгээ
СҮХБААТАР ДҮҮРЭГ
1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг
- Цөмийн оношзүй
- Клиник лаборатори
- Эрчимт эмчилгээ
- Эмнэлэг доторх яаралтай тусламж
- Мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах эмчилгээ
- Бөөр судлал, гемодиализ, бөөрний дурангийн оношилгоо, эмчилгээ
- Диабет, дотоод булчирхайн эмгэг судлал
- Эрхтэн шилжүүлэн суулгах
- Хэрх үе судлал
- Цус судлал, чөмөг шилжүүлэн суулгах
- Дурангийн болон бага хүрцтэй мэс засал
- Эрүү нүүрний мэс засал
- Бөөр, бүдүүн, шулуун гэдэсний мэс засал
- Чих, хамар хоолойн дурангийн мэс засал
- Сонсгол судлал, нөхөн сэргээх мэс засал
- Төвөнх судлал, онишилгоо, эмчилгээ
2. Цус сэлбэлт судлалын үндэсний төв
- Цусны салбар төвүүдээс ирүүлсэн эргэлзээтэй сорьцонд цус сэлбэлтээр дамжих халдвар илрүүлэх шинжилгээ хийж баталгаажуулах, цусны тохироо тохирохгүй үед хувийн тохироо тодорхойлох, цусны ийлдсэнд эсрэг бие илрүүлэх, дүйн тодорхойлох, эсрэг биеийн таньц тодорхойлох, кумбсын шууд болон шууд бус урвал тавих шинжилгээ, цус сэлбэлттэй холбоотой урвал, хүндрэлийн шалтгааны тогтоох шинжилгээ
3. Эмгэг судлалын үндэсний төв
- - Амьд ахуйн эд, эсийн шинжилгээ, эмгэг судлалын задлан шинжилгээ, эмнэлзүй эмгэг судлалын зөвлөгөөний чиглэлээр лавлагаа тусламж, үйлчилгээ
4. Арьсны өвчин судлалын үндэсний төв
- Арьсны өвчин, эмчилгээний гоо засал
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
1. Улсын хоёрдугаар төв эмнэлэг
- Дурангийн мэс засал, уян дурангийн оношилгоо, эмчилгээ, бөөр судлал, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, өвдөлт намдаах тусламж, үйлчилгээ, диабетийн тусламж, үйлчилгээ, сэргээн засах
2. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв
- Сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, хянах, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоох, нийгэм сэтгэцийн нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ үзүүлэх, асран сувилах
3. Халдварт өвчин судлалын үндэсний төв
- Томуу, сүрьеэ, улаанбурхан, БЗДХ, нян судлалын чиглэлээр лавлагаа лабораторийн тусламж, үйлчилгээ, халдварт өвчин
4. Хавдар судлалын үндэсний төв
- Тархи, мэдрэлийнхээс бусад бүх байрлалын хавдрын мэс засал, хавдрын туяа, хими болон хөнгөвчлөх эмчилгээ, хавдрын эс болон эдзүй судлалын чиглэлээр лавлагаа тусламж, үйлчилгээ
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
1. Зоонозын өвчин судлалын үндэсний төв
- Тарваган тахал, боом, галзуу, хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз, хумхаа, бруцеллёз зэрэг зоонозын халдварын лавлагаа лабораторийн тусламж, үйлчилгээ, зоонозын өвчин
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!