Хүн хэрвээ эзэмшсэн мэргэжилдээ үнэхээрийн дур сонирхолтой, сэтгэл хангалуун ажлаа хийдэг бол таны мэргэжил насан туршийн тань үнэнч хань гэж тодорхойлмоор. Учир юун гэвэл таны мэргэжлийн ур чадвар таныг хуурахгүй, урвахгүй, хэзээ ч холдон одохгүй, арчилж зүлгэх тусам улам өнгө орж, амьдралыг тань гийгүүлэх хөдөлгөгч хүч болно.
Компьютерийн салбарын мэргэжилтэнүүд, эмнэлэгийн ажилтанууд болон шинжээчид хамгийн тавлаг ажиллаж, амьдардаг нь тогтоогджээ.
Эрдэмтдийн судалгаагаар хүн идэвхитэй амьдралынхаа 40 орчим хувийг өөрийн ажил мэргэжилдээ зориулдаг гэсэн судалгаа байдаг. Тэрхүү 40 хувийн амьдралаа сэтгэл хангалуунаар өнгөрөөх эсэх нь зөвхөн сонголтыг хийж буй хүмүүс биднээс шалтгаалах нь гарцаагүй.
Дэлхий дахинд нийт 7000 төрлийн ажил мэргэжил байдаг бөгөөд Монголд залуучууд 50 гаруйхан мэргэжил дотроос л сонголтоо хийдэг ажээ. Энэ нь тооны хувьд цөөн мэт харагдаж байгаа боловч техник технологийн дэвшил, зах зээл хараахан хөгжөөгүй байгаагийн илрэл ч байж магадгүй.
Сүүлийн үед тухайн улсын хөгжлийн хурдасгуурыг мэдээлэлжсэн байдал, мэдээ мэдээллийг богино хугацаанд түргэн шуурхай авч байгаа байдлаар нь дүгнэх болсон билээ. Тэгвэл тэрхүү мэдээллийг олж авах хэрэгслүүр нь бидний өдөр тутам ашигладаг компьютер, утастай, утасгүй интернэт, таблет, ухаалаг гар утас гэх мэтчилэн техник технологийн дэвшлийн нэг илрэлүүд бидний өдөр тутмын амьдралд биелэлээ олж байна. Харин тэрхүү дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлдэг МТ-ийн мэргэжил дэлхий дахины хөдөлмөрийн зах зээлд ямар байр суурьтай байгаа талаар уг нийтлэлээрээ эрхэм уншигч таньд хүргэхийг хичээлээ.
Энэ талаар 2009 оны эхээр “Money Magazine” сэтгүүл болон Salary.com-ын судлаачид олон зуун мэргэжил, албан тушаалыг ирээдүйд өсөн нэмэгдэх байдал, цалин, дарамт үүсэх түвшин болон бусад олон хүчин зүйлсээр нь судлан хамгийн их орлоготой болон хамгийн их хэрэгцээтэй мэргэжлүүдийн жагсаалтыг гаргажээ.
Тухайн судалгааг АНУ-ын Үндэсний статистикийн газрын мэдээлэлд тулгуурлан явуулсан байна.
Жагсаалтын эхэнд програм хангамжийн инженер оржээ. Жилийн орлого/цалин дундажаар 80,500 ам доллар, ойрын 10 жилд нэмэгдэх ажлын байр (хандлага) 46 хувь. Жилд дундажаар ажилд авч байгаа хүний тоо 44,800 байна.
Жагсаалтанд жилд 50 мянган ам.доллараас илүү дундаж орлоготой, хүний эрүүл мэнд, амь насанд халгүй гэсэн шалгуурыг давж гарсан мэргэжлүүд багтсан. Судалгаанаас үзэхэд компьютерийн салбарын мэргэжилтэнүүд, эмнэлэгийн ажилтанууд болон шинжээчид хамгийн тавлаг ажиллаж, амьдардаг нь тогтоогдсон ажээ.
2013 оны байдлаар АНУ, Их Британи, Канад зэрэг мэдээллийн технологийн чиглэлээр пүүс компаниуд дараах мэргэжлийн инженерүүдийг авах эрэлттэй байна гэжээ. Учир нь өнөө цагт үүлэн тооцоолол, мобайл технологи хөгжиж байгаа бөгөөд үүнийгээ дагаад техник хангамж, програм хангамжийн ч чиг хандлага өөрчлөгдсөн нь энэ аж.
Үүнд:
Харин дараах үзүүлэлтээр техникийн дараах чадварууд тун хэрэгтэй гэж үзсэн байна. Үүнд:
Хамгийн сүүлийн үеийн судалгаа болох 2011-2012 оны байдлаар АНУ-ын мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн цалингийн өөрчлөлтийг дараах байдлаар гаргажээ.
| Мэргэжлийн нэр | 2011 /доллар/ | 2012 /доллар/ | Өөрчлөлт |
|---|---|---|---|
| УДИРДЛАГА | |||
| Мэдээллийн хэлтсийн дарга | 134500-217000 | 139750-225500 | 3,9% |
| Технологийн хэлтсийн дарга | 116500-181750 | 120750-188250 | 3,6% |
| Аюулгүй байдлын хэлтсийн дарга | 110750-165750 | 115000-172250 | 3,9% |
| Мэдээллийн технологийн дэд захирал | 118500-173000 | 123000-179750 | 3,9% |
| Мэдээллийн технологийн менежер | 88250-127000 | 91000-130750 | 3,9% |
| АППЛИКЕЙШН ХӨГЖҮҮЛЭГЧ | |||
| Менежер | 88500-125250 | 91750-130000 | 3,7% |
| Төслийн менежер | 76250-113000 | 79000-117250 | 3,7% |
| Аппликейшн архитект | 92250-124750 | 97500-132000 | 5,8% |
| Бизнесийн системийн шинжээч | 64500-93750 | 67000-97750 | 4,6 % |
| CRM бизнесийн шинжээч | 68500-93500 | 71750-97750 | 3,9% |
| CRM техникийн шинжээч | 76750-102500 | 80000-106750 | 4,2% |
| Хөгжүүлэгч/ програм шинжээч | 57750-102250 | 60750-107500 | 5,2% |
| ERP бизнесийн шинжээч | 71250-98250 | 75000-103250 | 5,2% |
| ERP техникч/ функционал шинжээч | 77000-106750 | 80750-112000 | 4,9% |
| Мобайл аппликейшн хөгжүүлэгч | 78000-112250 | 85000-122500 | 9,1% |
| ӨГӨГДЛИЙН САНГИЙН АДМИНИСТРАТОР | |||
| Өгөгдлийн сангийн менежер | 92500-128000 | 96500-133500 | 4,3% |
| Өгөгдлийн сангийн хөгжүүлэгч | 76750-112000 | 82000-119750 | 6,9% |
| Өгөгдлийн сангийн администратор | 76000-109500 | 79000-113750 | 3,9% |
| СҮЛЖЭЭ БОЛОН ХАРИЛЦАА ХОЛБОО | |||
| Сүлжээний архитект | 90000-129250 | 95500-137000 | 6,0% |
| Сүлжээний менежер | 79250-109500 | 82750-114500 | 4,5% |
| Сүлжээний инженер | 71000-101750 | 75000-107750 | 5,8% |
| АЮУЛГҮЙ БАЙДАЛ | |||
| Өгөгдлийн аюулгүй байдлын шинжээч | 84000-114500 | 89000-121500 | 6,0% |
| Системийн аюулгүй байдлын шинжээч | 81500-112500 | 85250-117750 | 4,6% |
| Сүлжээний аюулгүй байдлын шинжээч | 81000-111250 | 85000-116750 | 4,9% |
Ийнхүү 2011-2012 оны байдлаар МТ-ийн салбарйн ажилтануудын цалингийн үзүүлэлт өсөлттэй байгаа нь цаашид тус чиглэлээр олон улсын хөдөлмөрийн зах зээлд нилээн эрэлт хэрэгцээтэй байгааг харуулж байна.
Манай улсад инженер, технологийн чиглэлээр их, дээд сургуульд элсэж байгаа оюутны тоо 0.7 пунктээр нэмэгдсэн.
Харин манай улсад их, дээд сургуульд элсэгчдийн байдалд хийсэн судалгааны дүнгээс харахад инженер, технологийн чиглэлээр их, дээд сургуульд элсэж байгаа оюутны тоо 5 жилийн дараа бага хэмжээгээр буюу 0.7 пунктээр нэмэгдсэн байгаа нь хамгийн их өсөлттэй боловсролын чиглэл болж байна.
Түүнчлэн сүүлийн 3 жилийн байдлаар манай улсын төрийн болон бизнесийн байгууллага, компаниудад шаардлагатай байгаа мэргэжилтний судалгааг өдөр тутмын хэвлэлд гардаг ажлын байрны заруудаас судалж үзэхэд хамгийн их эрэлттэй байгаа 10 мэргэжил нь ихэвчлэн инженер техникийн ажлын байрнууд байжээ.
Манай улсын хэмжээнд 2010 оны 11 дүгээр сарын байдлаар хамгийн эрэлттэй мэргэжлийн судалгааг гаргаснаас үзэхэд,
Эдгээр ажил мэргэжлийн эрэлт хамгийн өндөр байгаатай холбогдон цалин харьцангуй өндөр, ажлын нөхцөл харьцангуй сайн байна гэсэн дүн гарчээ.
Эцэст нь хэлэхэд бидний амьдарч буй нээлттэй, иргэн төвтэй нийгэмд сайхан мэргэжилтэй дипломтой болж болох ч, харин түүнийг амилуулах ур чадвартай мэргэжилтэн болох нь зөвхөн та биднээс шалтгаална.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!