Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Үйлчилгээний газруудын 00 төлбөртэй байвал 1284 дугаарт залгаж “ховлоорой”

Ж.Отгонмягмар
2014 оны 2 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг
Үйлчилгээний газруудын 00 төлбөртэй байвал 1284 дугаарт залгаж “ховлоорой”

Хими цэвэрлэгээний газрууд иргэдийг хохироосон тохиолдолд төлбөрийг барагдуулахаар болж нийтийн үйлчилгээний газруудын ариун цэврийн өрөөг иргэд үнэ төлбөргүй ашиглаж болохоор болсон байна.

Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодрууллаа. 

-Хими цэвэрлэгээний газ­рууд иргэдийг хохироосон то­хиолдолд төлбөрийг 100 хувь барагдуулдаг болсон гэсэн. Өмнө нь ямар зохи­цуулалттай байсан юм бэ?

-Бид өнгөрсөн оны арван­хоёр­дугаар сард хими цэвэрлэгээний газруудад шалгалт хийсэн. Гэтэл тухайн газруудад үйл ажиллагаагаа зохицуулдаг ямар ч дүрэм, журам байдаггүй бай­сан. 

Хими цэвэрлэгээний газ­рууд өөрсдөө сайн дураараа жу­рам гаргаад хэрэглэгчийн хо­хир­лыг хэрхэн барагдуулах нь ч тодорхой бус байдаг. Улмаар хими цэвэрлэгээгээр үйлчлүүлээд хохирсон иргэд ямар нэгэн байдлаар хохирсон бол эргээд хохирол нь төлөгдөх ямар ч дүрэм журам байгаагүй. 

Хими цэвэрлэгээний газ­рууд өөрсдөө сайн дураараа жу­рам гаргаад хэрэглэгчийн хо­хир­лыг хэрхэн барагдуулах нь ч тодорхой бус байдаг.

Тиймээс ШӨХТГ-аас нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хими цэвэрлэгээний ажил үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон хол­богдох бусад хууль тог­тоомж, стандарт, дүрэм жур­мын биелэлтийг шалган “Нийс­лэлийн худалдаа, үйлчил­гээний нийтлэг журам”-д санал боловсруулан тусгуулсан. Өөрөөр хэлбэл, бид энэ тал дээр санал боловсруулж өгөөд НИТХ-ын шийдвэр гарч уг асуу­дал шийдэгдэж байна.

-Энэхүү шинэ журам хэзээнээс эхлэн хүчин төгөл­дөр мөрдөгдөх вэ?

-Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн шинээр батлагдан мөрдөгдөж буй “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын 5.2.5-д “Үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр төлбөртэй нэмэлт ажил, үйлчилгээ хийсэн тохиолдолд үйлчлүүлэгч нэ­мэлт төлбөрийг төлөхөөс тат­галзах эрхтэй”, 5.2.6-д “Ажил, үйлчилгээнд хэрэглэж байгаа эд, материалын онцлог чанарыг мэдэх­гүйгээс учруулсан хохир­лыг гүйцэтгэгч бүрэн хариуцна” гэсэн заалтыг мөрдөнө.

Мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэгчид хохирол учруулсан тохиолдолд хохирлыг бүрэн барагдуулж ажиллахыг анхааруулж энэ талаар бүх хими цэвэрлэгээний газруудад мэдэгдэл хүргүүлээд байгаа. Одоогийн байдлаар нийслэлийн есөн дүүрэгт салбар газруудтай томоохон есөн хими цэвэрлэгээний газарт шаардлага хүргүүлсэн.

-Нийтийн үйлчилгээний газруудын ариун цэврийн өрөөг иргэд үнэ төлбөргүй ашиглахаар болсон гэсэн. Энэ талаар тодруулаач? 

-ШӨХТГ-т худалдаа үйлчил­гээний газруудын үйлчлүүлэгч болон түрээслэгч нарыг ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхэд төлбөр хураамж авч байна. Уг асууд­лыг зохицуулж өгөөч гэсэн агуулга бүхий гомдол маш их ирсэн. Тиймээс эдгээр хүсэл­тийн дагуу судалж үзэн хол­бог­дох журамд өөрчлөлт оруу­лахаар тусгуулсаны үнд­сэн дээр энэхүү асуудалд шийдэгдсэн. 

-Нийтийн үйлчилгээний газруудын хэзээнээс ариун цэв­рийн өрөөгөө иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах юм бэ?

-“Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын 4.18-д “Худалдаа, үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн бие засах газраар /ариун цэврийн өрөө/ иргэд, үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ” гэсэн заалт энэ сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэхээр болсон. 

Тиймээс манайхаас уг журмын 8.2.3-д заасан чиг үүргийн дагуу тухайн дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд дээрх журмын хэрэгжилтийг хангуулж, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгоод байгаа.

-Журам аль хэдийнэ хэрэгжээд эхэлчихсэн байхад байгууллагууд яагаад хэрэг­жүүлэхгүй байгаа юм бол?

-Уг нь журам энэ сарын 1-нээс хэрэгжээд эхэлчихсэн. Гэвч байгууллагууд хэрэгжүү­лэх­гүй байна. Хяналт тавих байгууллагууд ч хяналтаа та­вьж чадахгүй байгаатай шууд хол­боо­той байх. Тиймээс бид хэрэг­лэг­чийн эрхийг хамгаалах үүднээс уг журмын хэрэг­жил­тийг хангуулахаар  ажиллаж байна. 

-Бие засах газар нь үнэ төлбөргүй болоогүй байна гэх гомдол танайд хэр их ирж байна вэ?

-Журам хэрэгжиж эхэлсэнээс хойш бие засах газар нь үнэ төлбөргүй болоогүй байна гэсэн гомдол манай нэлээд их ирж байна. Тиймээс бид тухайн байгууллага руу нь улсын байцаагчийн албан шаардалага хүргүүлээд байна. Одоогийн байдлаар “Тэнгис” кино театр болон Номин сүлжээ дэлгүүрийн бүх салбар нь бие засах газар нь иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна. 

Цаашид нийтийн үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхэд бие засах газар нь үнэ төлбөртэй байвал иргэд маань манай 1284 дугаарын утсанд мэдээлж болно. Хэрэв иргэд мэдээлэл өгсөн бол түүний дагуу бид тухайн газрын бие засах газрыг үнэ төлбөргүй болгох шаардлага хүргүүлнэ. Хэрэв тухайн үйлчилгээний газар бие засах газраа үнэ төлбөргүй болгохгүй бол зохих хариуцлага тооцно.

Зураг