Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Эрдэнэтунгалаг: Найз нар маань манайд ирэхээсээ өмнө банштай цай хийж өгөөрэй гэж захиалдаг

М.Уянга, Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 27
Өдрийн шуудан
Дуучин Г.Эрдэнэтунгалаг

Дуучин Г.Эрдэнэтунгалагийн хийх бас идэх дуртай хоолных нь талаар сонирхохоор зочноор урьсан юм.

Дашрамд сонирхуулахад, найзууд нь түүнийг чадварлаг дуучнаас гадна муугүй “тогооч” хэмээн үнэлдэг юм билээ. Түүний чанасан банштай цайг уухаар найзууд нь байсхийгээд л цуглацгаадаг гэнэ.

-Таныг муугүй тогооч гэж сонслоо. Хамгайн сайн хийдэг хоол тань юу вэ?

-Миний хамгийн дуртай хоол бол банштай цай. Бага байхдаа ээжийнхээ чанасан банштай цайны үнэрээр сэрдэг байлаа. Ээжийн хийсэн хоол бүхэн маш амттай. Би ээжийгээ гүйцэхгүй ч, найзууд маань миний хийсэн хоолонд “онц” үнэлгээ өгдөг шуү.

 Айлын том болохоор дүү нартаа хоол хийж өгөх том үүрэг надад ноогддог байсан. Тиймээс харьцангуй эрт хоол хийж сурсан шүү.               

-Банштай цай гоё шүү. Гэхдээ тогооч бүр өөрийн гэсэн жортой шүү дээ. Таных юугаараа онцдог вэ?

-Маш энгийн. Хонины сүүлийг нимгэн хэрчээд, өөрөөр нь хуурна. Дараа нь арвайн гурил жаахныг цацна. Ихэдвэл цайгаа өтгөрүүлдэг учраас амт оруулах төдий багахан хийнэ. Түүний дараа ус, сүүгээ хийж буцалгана. Банпшы хувьд гараар татсан махтай жижигхэн хэмжээтэй хийдэг.

Банш жижиг байх тутмаа амт нь гоё, хуухэд багачуудад идүүлэхэд амар байдаг. Аягалаад хүний өмнө тавихад үзэмж нь ч сайхан харагддаг шүү.

Харин буцлаад болчихлоо гэж үзсэн цагтаа ганц халбага /амны/ айргийн тос хийхэд л амт нь бүр ч янзтай болно. Нэмэлтээр борц, хонины хавирга хийчихдэг.

Тэгвэл эрчүуд бүр ч дуртай байдаг. Учир нь тэд бидэн шиг сүүтэй цай уугаад банш идээд цадах хүмүүс биш шүү дээ. Нээрээ бас нэг зүйл нэмэрлэхэд ядаргаа тайлах цай чаная гэвэл чөмөгний яс ташаад цайндаа буцалгаарай.

-Анх хэдэн настайдаа хоол хийж сурч байв. Нэлээн мундаг тогооч бололтой?

-Хамгийн анх найман настайдаа ногоотой шөл хийж байсан. Ямар ч өнгөгүй усан шөлтэй, амт муутай хоол болсон. Аав ээж минь гоё хоол хийдэг болохоор тэдний хаана нь ч хүрэхээр боллоо гээд өөрөө хүртэл нэлээн голсон. Харин гэрийнхэн маань “Ёстой гоё хоол байна” гээд аяганыхаа ёроолд үлдээлгүй идэцгээсэн.

Одоо бодоход өөрт маань ч гологдсон хоол бусдад яаж таалагдах билээ. Надад урам өгч байсан нь л тэр байх даа. Айлын том болохоор дүү нартаа хоол хийж өгөх том үүрэг надад ноогддог байсан. Тиймээс харьцангуй эрт хоол хийж сурсан шүү.                                                                                                

 -Банштай цайнаас гадна өөр олон төрлийн хоол хийж чадна биз. Гадаад хоол хэр хийдэг үү?


-Ямар ч хоолыг муугүй хийчихнэ шүу. Ер нь муугүй эзэгтэй болж чадна гэж боддог. Сүүлийн үед загасны маханд дуртай болоод байгаа. Түүгээрээ янз бүрийн хоол хийж турших болсон.                                                                                                     

-Зоогийн газруудад хэр хооллодог вэ. Гадуур хооллохдоо ямар хоол ихэвчлэн сонгодог вэ?                                                                                                              

-Уг нь аав ээжтэйгээ амьдарч т байхдаа гадуур бараг хооллодоггүй байсан. Ямар их ажилтай байсан ч ээжийнхээ хоолонд яараад гүйгээд л оччихдог. Харин одоо ганцаараа байгаа болохоор ажил амжуулж яваад гадуур хооллочихдог болоод байгаа. Хааяа нэг амралтын өдрөөр гэртээ хоол хийж иддэг. Гадуур хооллохдоот тогтмол очдог хэдэн газар бий. Түүгээрээ л үйлчлүүлдэг.                                                                                                                                                                            

-Найзууд тань таны банштай цайнд амташчихаад байсхийгээд л танайд очдог гэсэн. Энэ үнэн үү?                                                                                                  

-Хааяа нэг манайд ирэхээрээ банштай цайгаа хийж өгөөрэй гэж урьдчилан захиалах нь бий. Ирээд цай уучихаад хөлс гарч, ядаргаа тайлагдлаа гэдэг. Би ч үүнд нь урамшиж хийж өгөх дуртай байдаг.

Зураг