Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Удирдах зөвлөл хуралдаж сургуулийнхаа нэрийг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль болгон өөрчлөх шийдвэрийг гаргалаа.
Мөн сургуульдаа бүтцийн өөрчлөлт хийхээр болсон бөгөөд салбар долоон сургуулийг тав болгох, 68 тэнхимийг 38 болгон цөөрүүлэхээр болжээ.
ЭМШУИС-ийг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль болгон өөрчлөх шийдвэрийг гаргалаа.
Түүнчлэн профессорын багтай болж байгаа аж. Ийнхүү МУИС-аар эхэлсэн улсын их, дээд сургуулиудын шинэчлэл тус сургуульд өрнөж эхэллээ.
Дашрамд мэдээлэхэд МУИС-ийн Удирдах зөвлөлөөс тус сургуульд бүтцийн өөрчлөлт хийж, 15 салбар сургуулийг таван факультет болгон нэгтгэх шийдвэрийг өнгөрсөн онд гаргаад байсан.
Энэхүү шийдвэрийг тус сургуулийн багш нар хууль бус хэмээн эсэргүүцэж, Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж шүүх гомдлыг хянан үзээд МУИС-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрийг түр түдгэлзүүлэх шийдвэр гараад байсан юм.
Тэгвэл энэ сарын 12-нд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүгчийн дээрх Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийг түдгэлзүүлээд байсныг хүчингүй болгож, энэ тогтоол эцсийн шийдвэр болохыг дурджээ.
Ингэснээр МУИС-д бүтцийн өөрчлөлт хийхээр болж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!