Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сайтар болгосон гамбир

"Playboy Mongolia"
2014 оны 2 сарын 22
"Playboy Mongolia" сэтгүүл
Зураг зураг
Бид гэрийн нөхцөлд хялбар аргаар амттай пиццаг хэрхэн хийх аргыг хүргэе

Бид гэрийн нөхцөлд хялбар аргаар амттай пиццаг хэрхэн хийх аргыг хүргэе! Танд доорх хүнсний материал байх л хангалттай.

Бидний амтархан идэх дуртай пиццаг одоогоос 250 жилийн өмнө Неополийн талхчид бий болгожээ. Тэдний хийсэн хачиртай нимгэхэн гамбирыг ядуус ихэвчлэн иддэг байсан бөгөөд 1970 оноос “пицца” хэмээн нэрлэх болсон гэнэ. Пицца буюу “picea” нь “сайтар болгосон гамбир” гэсэн Латин үгнээс гаралтай.

Яваандаа хачиртай гамбирыг зөвхөн ядуус ч биш ихэс дээдсүүд хүртэл амтархан идэх болжээ. 13-р зууны үеийн эртний Хятадууд будааны гурилаар хийсэн “Пинг це” нэртэй талхаа хачирлан пицца болгон иддэг байсан тухай баримт бий.

Харин 17-р зууны үеэс Неополийн гудамжинд жинхэнэ “Пицца” зарагдаж эхэлснээс хойш дэлхий нийт пиццагаар хооллох болсон юм.

Өөрөөр хэлбэл сармис, тос, хонины сүүгээр хийсэн бяслаг, яншуйтай, мөн жижиг загас, бяслагаар хачирласан гээд пиццаны төрөл улам бүр олширсоор байгаа. Америк айл бүрийн өдөр тутмын хэрэгцээ пицца болсон бөгөөд тэднийг пиццагүйгээр төсөөлөхийн аргагүй.

Хийх арга:

Гуриландаа өндөг, исгэгч, давс хийж холиод бүлээн усаар шингэвтэр зуурна.

Зуурсан гурилаа тарааж тавиад бяслагаа дээр нь жигд үрж, цацна. Сонгино, гахайн утсан мах, улаан лооль, чидун жимс болон хүссэн зүйлээ адил хэлбэртэй хэрчээд тавиарай.

Харин үүнийнхээ дээр үлдсэн бяслагаа дахин цацах хэрэгтэй. Ингээд шарах шүүгээгээ 180 градус хүртэл халаагаад 20-25 минут шарахад пицца бэлэн болно.

Танд доорх хүнсний материал байх л хангалттай

Орц:

  • Гурил - 200 гр
  • Исгэгч - 10 гр
  • Өндөг - 1 ширхэг
  • Давс - 3 гр
  • Бяслаг - 100 гр
  • Чидун жимс олив - 20 гр
  • Улаан лооль - 2 ширхэг
  • Сонгино - Нэг ширхэг жижиг