Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Оффисийн ширээний гайхалтай шийдэл

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 2 сарын 21
iKon.MN

Нью-Йоркод төвлөрдөг Barbarian Group дизайны студи өөрийн оффистоо зориулж ширээ бүтээжээ. Онцлог нь энэ ширээ 1300 м.кв талбай эзлэх үргэлжилсэн том ширээ бөгөөд компаний 125 ажилтан бүгд зэрэг суух боломжтой.

CEO Софи Келлигийн хэлснээр "бид бүгдээрээ хамтран ажиллах боломжтой, бас хурдан хугацаанд холдож амарч болдог орчинг бүрдүүлэхийг зорьсон" гэнэ.

Долгиолсон хэлбэртэй энэ аварга ширээний нөгөө тал нь амрах, хүмүүс ярилцаж суух тухтай орчин болон хувирдаг юм байна.

Долгиолсон аварга ширээ
Олуулаа хамтарч ажиллахад тохиромжтой
Түүний нөгөө тал нь уулзалт, амралтын тухтай орчин болдог
Ширээг наамал банзаар хийсэн