Facebook компани мессэнжэрийн WhatsApp үйлчилгээг 19 тэрбум доллараар авах болсноо зарлалаа.
WhatsApp нь сурталчилгаа байрлуулдаггүй, бүх ухаалаг гар утсанд үнэгүй суудаг, харин хэрэглэгч жилд 0.99 доллар төлдөг бизнес загвараар ажилладаг юм. Сүүлийн үед ийм мессэнжэр үйлчилгээнүүд Facebook, Twitter зэрэг нийгмийн сүлжээний үйлчилгээнүүдийг айлгах болсон билээ. Тухайлбал WhatsApp-аас гадна Японд Line, Солонгост Kakao talk, Хятадад WeChat зэрэг үйлчилгээнүүд хүчээ авч зарим талаар Facebook, Twitter-ээс илүү гараад байгаа юм.
Тиймээс Facebook-ын энэ алхам стратегийн хувьд ихээхэн зөв шийдвэр болсон гэдэгт итгэлтэй байна. Цаашдаа WhatsApp нь огт өөрчлөгдөхгүй, бие даасан хэвээр үйл ажиллагаагаа явуулах гэнэ. Харин үүсгэн байгуулагч Жан Коум нь Facebook-ын ТУЗ-д гишүүнээр суух юм байна. Тэр урьд нь Yahoo компанид ажиллаж байсан юм.
Ингээд WhatsApp-ын зарим статистик үзүүлэлтүүдтэй танилцая.
Энэ наймаа нь Технологийн ертөнц дэхь хамгийн том дүнтэй худалдан авалтуудын нэгт тооцогдож байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!