Монголын жүдо бөхийн шигшээгийн тамирчид Парист болсон “Их дуулга”-аас эхлээд буурал тивийн цуврал тэмцээнүүдэд оролцож байна.
‘‘Их дуулга”-аас манайхан алт, мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл саяхан Австрийн Обербарт болон Италийн Ром хотод болсон Европын нээлттэй тэмцээнд оролцов.
Дөч гаруй орны 300-гаад жүдоч хүч сорьсон Обервартын дэвжээнээс манай тамирчид хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авсан байна.
Дөч гаруй орны 300-гаад жүдоч хүч сорьсон Обервартын дэвжээнээс манай тамирчид хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авсан байна.
Тодруулбал эрэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ А.Батсуурь, 73 кг-д Г.Одбаяр нар мөнгөн медалийн эзэн болов. Тэд тун сайхан барилдсан ч шийдвэрлэх барилдаанд хоёулаа Японы шилдгүүдэд алтан медалийг алджээ.
А.Батсуурь гэхэд Израиль, Голланд, Доминикан, Италийн бөхчүүдийг дараалан ялж хагас шигшээд Япойы Юүхэй Рокугог орхисон ч мөн орны тамирчин Кенго Такайчиг дийлээгүй юм.
Г.Одбаярын хувьд эхний тойрогтоо хийлсэн бол Португалийн Жорж Форнандес, Унгарын Акош Херед, Аргентиний Ашхандро Клара, Бразилийн Бруно Мендонкаг тус тус ялж алтан медалийн төлөө өрсөлдсөн байна.
Даанч Японы шилдгийн нэг Такенори Накамүраг бас л дийлсэнгүйн учир энэ удаа мөнгөн медальтайгаар тэмцээнийг дуусгав. Мөн эмэгтэйчүүдээс дэлхийн аварга, гавьяат тамирчин М Уранцэцэг, олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа н.-р хүрэл медаль хүртсэн байна.
ОУХМ Г.Отгонцэцэг, Б Мөнгөнчимэг, Ч.Аззаяа нар шагналт байрт шалгарчээ. Манай тамирчид тэндээсээ Германы Дюссельдорфийг зорив. Тэнд болох Гранпри тэмцээнд өрсөлдөх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!