Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Уран мисс

Ч.Гантулга
2014 оны 2 сарын 11
Зууны мэдээ
Зураг зураг
Мисс Ч.Содтуяа

“Хобби” булангийнхаа зочноор Соёлын тэргүүний ажилтан, загвар өмсөгч Ч.Содтуяаг урилаа.

Тэрээр өөрөө урласан 300 гаруй дээлтэй гэнэ. Мисс Ч.Содтуяа чөлөөт цагаараа дэлгүүр хэсч, ном унших дуртай.

Мөн загварынхаа агентлагт шавь нартайгаа цагийг өнгөрөөх амьдралынх иь сайхан мөчийн нэг гэсэн юм. Харин түүнийг үйлчин гэдгийг хүмүүс бараг мэддэггүй гэв.

Анх гоёлын дээлний салон байгуулж, миссүүдийг дээлээр хангаж байсан тэрээр одоо ч дээл урладаг хэвээр. Түүний гоёлып хувцасны шүүгээний ихэнх зайг дээл эзэлдэг ажээ.

Мисс бүсгүйн энэ авъяас дунд сургуулийн сурагч байхаас нь эхтэй. Түүний ээж нь үйлчин бүсгүй. Анх ээжээрээ дээл урлахыг заалгаж. хамтдаа оёдог байсан бол ахлах ангийн сурагч болоод өөрөө бие даан оёдог болжээ. Мисс бүсгүйн хамгийн анх урласан дээлийг ээж нь одоо хүртэл хадгалж, нандигнадаг гэсэн юм.

 Харин хамгийн сүүлд усан цэнхэр өнгөтэй гоёлын дээл урласан тухайгаа сонирхуулсан. Тэрээр “Эмэгтэй хүн өөрөө, өөртөө үйлчин байх ёстой” гэсэн зарчмыг баримталдаг ажээ.

Мөн охиндоо ягаан өнгөтэй, чамин хийцтэй дээл урласан гэнэ. Тэрээр монгол бүсгүй үндэснийхээ дээлээр гоёсон үедээ хамгийн үзэсгэлэнтэй, бардам харагддаг гэж боддог гэлээ. Олон улсын тэмцээнд оролцохдоо өөрийн гараар урласан дээлээ өмсөх дуртай гэв.

Дэлхийн хаана ч очсон манай үндэсний хувцасыг гайхаж, магтдаг тухай тэрээр хуучилсан юм.

Зураг